Бизнес тасалдалын даатгал

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Даатгуулагч доорх даатгалын зүйлийн аль нэгийг сонгон даатгуулна:
1. Бизнесийн орлого;
2. Бизнесийн зардал;
3. Тухайн хугацаанд олох байсан цэвэр ашиг;
4. Бизнесийн үйл ажиллагааг сэргээн хэвийн болгохтой холбогдон гарсан нэмэлт зардал;
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Үндсэн эрсдэл
1. Байгалийн эрсдэл;
2. Гал болон дэлбэрэлтийн эрсдэл;
3. Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн эрсдэл;
4. Сантехникийн эрсдэл;

Нэмэлт эрсдэл
1. Хулгай, дээрэм болон тэдгээрийн үр дагавар;
2. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;
3. Нийтийн үйлчилгээ, усан хангамж, дулаан, цахилгаан олгох байгууллагын үйл ажиллагааны улмаас учирсан хохирол;
4. Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Даатгуулагчийн сүүлийн 3-5 жилийн санхүүгийн тайлан, даатгагдсан хөрөнгийн зүйл тус бүрийн бизнесийн тасалдалд нөлөөлөх хувийн жингийн харьцааг үндэслэн даатгалын үнэлгээг тогтооно.

Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ нь хуанлийн 14 хоног байна.
Нийт төлөх хураамж:

Даатгалтай хөрөнгийн төрөл, үнэлгээ, даатгуулагчийн бизнесийн онцлог, бизнесийн тасалдлын хугацаа болон даатгалын эрсдэлийн түвшин болон даатгалын зүйлээс хамааран даатгалын хураамжийг даатгалын үнэлгээний 0.57%-0.91% хооронд тогтооно.

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй бөгөөд нөхөн төлбөрийн дүнгээс өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасаж бизнесийн тасалдалд хөрөнгө тус бүрийн нөлөөлсөн хувийн жингийн харьцааг үндэслэн олгоно

Даатгалын тохиолдлын үед бизнесийн орлогын тасалдлыг хуанлийн 60 хүртэлх хоногоор тооцно.

Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага нь даатгалын тохиолдол болсон өдрөөс эхлэн хуанлийн 14 хоног байна.

Даатгалын тохиолдлын улмаас зайлшгүй тогтмол зардлын хэмжээг тооцохдоо гэрээнд тусгасан дүн ба баримтаар баталгаажсан зардлын дүнгийн аль багаар тооцно.

Даатгалын тохиолдлын улмаас цэвэр орлогын хэмжээг тооцохдоо инфиляци болон улирлын чанартай борлуулалтын нөлөөллийг тооцно.

Нөхөн төлбөр олгох хуанлийн 60 хүртэлх хоногийн дотор даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж ашиг олж эхэлсэн бол цэвэр ашгийг гэрээнд заасан дүнг хүртэлх дутуу байгаа хэмжээгээр тооцно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

Даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас үүдэлтэй аливаа хохирол;

Санхүүгийн тайланд тусгагдаагүй орлого, зардал;

Даатгалын тохиолдол болсон хэдий ч хэсэгчилсэн байдлаар үйл ажиллагаа явуулж орлого олж буй тохиолдолд;

Дуусаагүй барилга угсралтын ажил, туршигдаагүй эсхүл ашиглахад бэлэн болгоогүй тоног төхөөрөмж зэрэг бэлэн бус хөрөнгийг ашигласнаас үүдэлтэй хохирол;

Банк санхүүгийн байгууллагын хямрал, тэдгээрийн буруутай үйл ажиллагааны үр дагавар;

Бэлтгэн нийлүүлэгч болон бусад аж ахуйн нэгж байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс даатгуулагчид учирсан хохирол;

Техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ, урсгал засвартай холбоотой сул зогсолтоос шалтгаалан алдсан орлого, зардал;