Компанийн танилцуулга

“Хаан Даатгал” ХХК нь 2012 онд Үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монголын даатгалын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллага болон иргэдэд эрсдлийн удирдлагын цогц шийдэл, даатгалын мэргэшсэн үйлчилгээг санал болгож харилцагчдын итгэлийг бүрэн хүлээсэн хурдацтайгаар өсөн дэвжиж буй компани болжээ. 

Бид даатгалын салбарт анх удаа Английн BSI байгууллагын олон улсын чанарын удирдлагын стандарт болох ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлэн гурав дахь жилдээ гэрчилгээгээ баталгаажуулан гардан авсан нь компанийн чанарын бодлого, эрхэм зорилго, үнэт зүйлс, харилцагчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч төвтэй сэтгэлгээг дэмжих хүрээнд хийгдэж буй стратегийн томоохон алхам юм. 

2019 оноос эхлэн Монголын даатгалын салбарын хөгжлийг түүчээлэх, шинэ үеийн технологи суурьтай дижитал даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор томоохон шинэчлэлтийг хийж эхэлсэн нь компанийн бизнесийн байр суурийг улам бэхжүүлж, даатгуулагч иргэд, харилцагч байгууллагууддаа даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар, цахимжсан, дижитал хэлбэрээр хүргэх суурийг тавьж байна. 

Мөн харилцагчийн үйлчилгээний стандартыг өндөр түвшинд барих, хэрэглэгчтэй харилцах менежментийг стандарт түвшинд хүргэх зорилгын хүрээнд Сингапур улсын "Service Excellence" төслийг даатгалын салбарт анхлан хэрэгжүүлж, амжилттай нутагшуулаад байгаа билээ. 

 

Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан даатгалын 11 төрлөөр 50 орчим бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож өөрсдийн нөөц сангаас давсан эрсдэлийг олон улсын AAA ангиллын давхар даатгагчид шилжүүлэн ажиллаж байна. Бид иргэд болон байгууллагуудад 11 төрлийн 50 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог.

  • Гэнэтийн осол эмчилгээний зардлын даатгалын төрлүүд
  • Эд хөрөнгийн даатгалын төрлүүд
  • Авто тээврийн хэрэгслийн даатгалын төрлүүд
  • Ачааны даатгалын төрлүүд
  • Барилга угсралтын даатгал
  • Мал, амьтдын даатгал
  • Агаарын хөлгийн даатгал
  • Хариуцлагын даатгалын төрлүүд
  • Санхүүгийн даатгал
  • Зээлийн даатгал
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Компанийн танилцуулга татаж авах бол эндээс татаж авна уу.

Эрсдэлээ +(976)-7575-7588 утсанд эсвэл [email protected] даатгуулаарай.

Даатгал уруу ирдэг үеийг ард хоцроосон - Монголын анхны дижитал даатгал Хаан Даатгал Одоо даатгуул