Альфа даатгал

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Даатгуулагчийн эрүүл мэнд.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Үндсэн хамгаалалт
1. Даатгалын хамгаалалтын багцад заасан өвчлөл;
2. Архаг эмгэг

Нэмэлт хамгаалалт
1. Жирэмслэлт, төрөлт;
2. Хавдар /Хортой, хоргүй/;
3. Нүд, шүд;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Хамгаалалтын багцад заасны дагуу байна.
Нийт төлөх хураамж:

Хамгаалалтын багцад заасны дагуу байна.

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Нөхөн төлбөр олгохоос татгалзах ерөнхий болон тусгай нөхцөлөөс бусад тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

Нөхөн төлбөр олгохоос татгалзах ерөнхий нөхцөл:
1. Энэхүү гэрээнд заасан даатгалын хамгаалалтын өвчлөл болон даатгалын хураангуйд хамаарахгүй даатгалын эрсдэлээс үүдэн гарсан хохирол;
2.Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас бий болсон хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ;
3. Даатгуулагч даатгалын хураамжийг даатгалын хураангуйд заасан хугацаанд төлөөгүй тохиолдол;
4. Гэрээнд заасан хуваарьт төлбөрийн дагуу даатгалын хураамж хугацаандаа төлөгдөөгүй 15 хоногоос дээш хэтэрсэн байх үед учирсан даатгалын тохиолдол;
5. Даатгуулагчийн даатгалын хамгаалалт үйлчилж эхлээгүй, эсвэл дуусгавар болсон үед учирсан хохирол;
6. Даатгалын эрсдэлд хамаарахгүй, давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол;
7. Спортын аюултай төрөл буюу зориулалтын багаж хэрэгсэл ашиглан усанд шумбах, хад болон ангал, хавцал руу авирах, дельта планаар нисэх, уулын болон спорт шүхрээр нисэх, агаарт шумбах, шагнал мөнгөн урамшуулал бүхий спортын үйл ажиллагаанд оролцох, дотоод шаталтын хөдөлгүүр бүхий машин болон хэрэгслээр зорчих, уралдах үед үүссэн гэмтлийг эмчлүүлэх аливаа зардал;
8. Агаарын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг болон Засгийн Газраас нислэг үйлдэх тухай тусгайлсан лицензтэйгээр үйл ажиллагаа явуулдаг арилжааны зориулалттай нисэх онгоцноос бусад өөр агаарын хэрэгсэл ашиглан хийсэн нислэгт оролцох үед үүссэн осол гэмтэл, аливаа эмчилгээ, үйлчилгээний зардал;
9. Санаатайгаар биедээ гэмтэл учруулсан, амиа хорлохыг завдсан болон ижил зорилгоор эм болон бусад бэлдмэл хэрэглэснээс үүдэн гарсан эмчилгээний зардал;
10. Даатгалын хамгаалалт үйлчлэх газар нутгийн хязгаараас гадна хийгдэх аливаа эмчилгээ үйлчилгээ, түүнтэй холбоотой зардал;
11. Дайн болон байлдаан, хувьсгал, булаан эзлэх, барьцаалах, мина, бөмбөг дэлбэрэх, терроризм, нийтийг хамарсан үймээн самуун, хорлон сүйтгэх үйл ажиллагаа зэрэг үйл явдлуудын улмаас үүссэн хохирол;
12. Нийтийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, баривчлан саатуулах, самуун бослого, ажил хаялт болон улс төрийн шинж чанартай жагсаал, цуглаанаас үүдсэн хохирол, бэртэл, гэмтэл, осол;
13. Цөмийн дэлбэрэлт, байлдааны зэвсэг, цацраг идэвхт бодисоос үүдэлтэй хохирол, осол, гэмтэл, бэртэл;
14. Даатгуулагч, түүний зөвшөөрөл бүхий этгээдэд даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг холбогдох байгууллага, хувь хүн болон сангаас төлсөн, эсхүл төлөхөөр шийдвэрлэсэн нөхцөлд даатгуулагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилготой даатгагчаас тухайн хохирлыг дахин гаргуулахаар нэхэмжилсэн;
15. Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн болон хэрэглэж байх үед үйлдсэн үйлдлийн улмаас үүдэн гарсан хохирол;
16. Сэтгэл санааны хохирол;
17. Биологи, био-хими, электромагнетийн зэвсэг, түүнээс үүдэн гарсан осол гэмтэл, бэртэл;
18. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;

Нөхөн төлбөр олгохоос татгалзах тусгай нөхцөл:
1. Даатгагч болон даатгагчийн зөвлөх эмч олгох үндэслэлгүй гэж тогтоосон эмчилгээ үйлчилгээний зардлууд, эмчийн жоргүй эм, амин дэм, супплемэнт, биологийн идэвхт бүтээгдэхүүн болон МУ-д бүртгэгдээгүй эм, бүтээгдэхүүний хор уршиг, баримтаар нотлогдоогүй зардлууд;
2. Даатгуулагчийн даатгалын гэрээ эхлэхээс өмнө буюу даатгалын гэрээний хугацаа дууссаны дараах эмчлүүлсэн эмчилгээ, оношилгоо, хамгаалалтын багцад хамааралгүй төлбөрийн үйлчилгээний зардлууд;
3. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн бол; Даатгалын зүйл, эрсдэлд зааснаас бусад зардал, яаралтай тусламжийн үйлчилгээ болон цочмог өвчний зардал, бүх төрлийн рашаан сувилал, байгалийн болон усан эмчилгээний газар, урт хугацааны асрамжийн газар болон гэрээр хийгдсэн уламжлалт эмчилгээний зардал;
4. Урьдчилан сэргийлэх байдлаар хараа, сонсгол шалгуулах, хараа тэглэх, нүдний болор суулгах, шил линз, сонсголын аппарат хэрэгсэл, хэл ярианы заслын эмчилгээ;
5. Хиймэл шүд, гоо сайхны шинжтэй шүдний аливаа ажилбар;
6. Үр шилжүүлэн суулгах, үрийн суваг нээлгэх, боолгох, имплант /хиймэл үе, эрхтэн/. Үргүйдэл болон үр хөндүүлэхтэй холбоотой зардал; Жирэмслэлт, төрөлтийн нэмэлт хамгаалалт аваагүй үед Үр зулбах, умайн гадуурх жирэмслэлтийн улмаас учрах хохирол; Ураг амьгүй дутуу төрөхтэй холбогдон гарах эмчилгээний зардал, хохирол;.
7. Цусан дахь спиртийн хэмжээ 0.2 промилл хувиас дээш хэмжээгээр байх үед гэмтсэний улмаас эмчлүүлсэн зардлууд;
8. Даатгалын гэрээ байгуулахаас өмнө төлөвлөгдсөн болон эмчилгээ хийлгэж байсан эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардлууд;
9. Эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх дүн, хэмжээ, хөнгөлөлт;
10. Оюуны хомстол, сэтгэцийн эмгэгүүд, нойрны хямрал, мэдрэлийн ядаргаа
11. Нугасны архаг үрэвсэл, хатуурал, үе мөчний саажилт, өнгөц болон гүн мэдрэхүйн алдагдал, хөгшрөл, донтолтууд, зан төрхийг хамарсан шинж тэмдэг.
12. Урьдчилан магадалгаа аваагүй 35-аас доош насны эмэгтэйн ургийн шингэний амниоцентез шинжилгээ;
13. Мэдрэлийн архаг өвдөлтийн намдахгүй хэлбэр бусад архаг өвдөлт, дотоод шүүрлийн хямрал, бие бялдрын хөгжил саатах, хөдөлгөөний дутмагшил, төрөлхийн булчингийн дутмагшил, Ангилагдаагүй мэдрэлийн тогтолцооны өвчин, сөнөрөлт эмгэг;
14. Халдварт /коронавирусын халдварын тохиолдол хамаарна/ өвчний үед илрэх хавсарсан хам шинжүүд болон тэдгээрээс гаралтай бүх төрлийн өвчинтэй холбоотой аливаа зардал;
15. Алцхеймерийн өвчин, аутизмтэй болон Дауны өвчний хам шинжүүд, хэл засал, зан төрхийн өөрчлөлт, хүүхдийн эрхтэний гажиг, мөчдийн согог, удамшлын өвчин, зөнөх, тэнэгэрэл, өвчин эмгэгтэй холбоотой зардал;
16. Дунд чихний өвчин болон тэнцвэрийн үйл ажиллагааны хямрал, дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт
17. Амны хөндий, болон эрүү шүдний гажгууд
18. Элэгний хордлогот өвчин, элэгний өөхлөлт, хатуурал, элэгний дутмагшил;
19. 3 сараас дээш эсхүл удаан хугацааны диализ шаардлагатай архаг эсхүл төгсгөлийн шатны бөөрний дутагдал;
20. Төрөлтийн гэмтэл, согог, удамшлын эмгэг эсхүл төрснөөс хойш 2 сараас дээш хугацаанд үргэлжилсэн гэмтэл, гажигтай холбоотой нэхэмжлэл;
21. Нойр булчирхайн цочмог үрэвсэлт өвчин;
22. Арьс цайх өвчин, хайрст үлд, арьсны үрэвсэл, гоо сайхны хамааралтай үйлчилгээ, батгашилт, арьсны лазер эмчилгээний зардал;
23. Ясны сийрэгжилт, хурц болон архаг ясны үрэвсэл, эмгэг хугарал
24. Бөөрний бүтцийн гажгууд, дутагдал, архаг түүдгэнцэрийн үрэвсэл
25. Амьсгалын хямрал, харшлын гаралтай амьсгаадалт, амьсгалын дутмагшил, цусны эргэлтийн хямрал, уушгины халдварт өвчин. Гоц халдвар бүхий вирусийн өвчлөл. /гахай, шувууны ханиад, коронавирус болон бусад/
26. Хоол унд хэрэглэхтэй холбоотой шинж тэмдэг, тураал, цусанд хэвийн үед илрэх ёсгүй эсрэг биет;
27. Эмнэлгийн бус үйлчилгээний зардал: утас, факс, телевиз, радио, нэмэлт хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд болон нэмэлт өрөөний үйлчилгээний хөлс болон эдгээртэй төстэй үйлчилгээнүүд;
28. Нөхөн төлбөрийн материалыг 60 хоногийн дотор даатгагчид ирүүлээгүй;
29. Эрхтэн шилжүүлэн суулгах хэсэгт тусгагдсанаас бусад өөрийн болон донорын амьд эд эсийг хөлдөөх, суулгах, дахин суулгах тээвэрлэх, ажилбартай холбоотой зардлууд, өөрийн эрхтэнг бусдад донор болж өгөхтэй холбогдон гарах бүх төрлийн зардлууд;
30. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмчийн жоргүйгээр олгогдсон эм, тарианы зардал;
31. Хэвтэн эмчлүүлэх эмчилгээний чухал хэсэг болж хийгдээгүй болон хүлээн зөвшөөрөгдсөн сэргээн засах газар, мэргэжлийн хүнээр хийгдээгүй сэргээн засах эмчилгээ;
32. Эмчийн заавраар бус даатгагчийн өөрийн сонголтоор хийлгэсэн кесарево хагалгааны зардлууд болон түүний үр дагавраас үүссэн эмчилгээний зардал.
33. Төрөлттэй шууд холбоогүй төрөхийн өмнөх болон эх барихын зардал.
34. Төлөвлөгдсөн гэрийн төрөлтийн төрөх үеийн хүндрэл болон түүний үр дүнгээс үүссэн зардал.
35. Ослын дараах яаралтай шүдний эмчилгээнд дараах нөхцөлүүдийг хамааруулахгүй буюу ослоос үүдэлтэй яаралтай эмчилгээний хамгаалалтаар нөхөн төлөгдөхгүй:
a) Ослын шалтгаантай биш тохиолдол;
b) Хэрэв дараах шалтгааны улмаас үүссэн бол:
• гадны биет агуулсан болон агуулаагүй аливаа зүйл идэх болон уух үед;
• гэмтэл нь хэвийн элэгдлээс үүдэлтэй бол;
• шүдээ угаах болон бусад амны ариун цэвэр сахих үед эсхүл сахиагүйгээс үүссэн бол;
• гадны нөлөөтэй бус үүссэн аливаа гэмтлүүд;
c) Шүдний яаралтай эмчилгээ сэргээн засах эсхүл засах эмчилгээ, аливаа үнэт металлын хэрэглээ, бүх төрлийн буйлны үрэвслийн эмчилгээ;
d) Өвдөлт зовиурыг намдаахын тулд хийгдэх цорын ганц эмчилгээ биш бол бүх төрлийн шүдний мэс засал.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМГААЛАЛТЫН БАГЦ | |||||
---|---|---|---|---|---|
ҮНДСЭН ХАМГААЛАЛТ | АЛЬФА | АЛЬФА ПРО | АЛЬФА МАКС | АЛЬФА МАКС ПЛАС | |
Зүрх судасны өвчлөл | 10,000,000 | 35,000,000 | 70,000,000 | 100,000,000 | |
Амьсгалын тогтолцооны өвчин | |||||
Хоол боловсруулах тогтолцооны өвчин | |||||
Шээс бэлгийн тогтолцооны өвчлөл | |||||
Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэг | |||||
Мэдрэлийн тогтолцооны өвчлөл | Хамгаалахгүй | ||||
Нүд ба түүний дайврын өвчлөл | |||||
Чих ба хөхлөг сэртэнгийн өвчлөл | |||||
Цус, цус төлжүүлэх эрхтний өвчлөл | Хамгаалахгүй | ||||
Дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөл | |||||
Арьс ба арьсан доорх эслэгийн өвчлөл | |||||
Яс-булчингийн тогтолцоо ба холбох эдийн өвчлөл | |||||
Сэтгэцийн ба зан төрхийн эмгэг | Хамгаалахгүй | ||||
Өөр бүлэгт ангилаагүй шинж тэмдэг, зовиур, эмнэлзүйн ба лабораторийн хэвийн бус үзүүлэлтүүд | |||||
НЭМЭЛТ ХАМГААЛАЛТ | |||||
Нүдний өвчлөл | 300,000 | ||||
Шүдний өвчлөл | |||||
Жирэмслэлт, төрөлт | 2,000,000 | ||||
Хавдар / хортой/ | 5,000,000 | ||||
Хавдар /хоргүй/ | |||||
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦ | |||||
ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН НӨХЦӨЛ | АЛЬФА | АЛЬФА ПРО | АЛЬФА МАКС | АЛЬФА МАКС ПЛАС | |
Нэг жилийн хамгаалалтын дээд хэмжээ /төгрөг/ | 10,000,000 | 35,000,000 | 70,000,000 | 70,000,000-100,000,000 | |
Үндсэн хураамж | 350,000 | 550,000 | 750,000 | 900,000 | |
Нэмэлт багц багтсан дүн | 660,000 | 880,000 | 1,200,000 | 1,500,000 | |
12 сард хуваан төлөх дүн | 55,000 | 73,000 | 100,000 | 125,000 | |
Нас | Хязгааргүй | Хязгааргүй | Хязгааргүй | Хязгааргүй | |
Өөрийн хүлээх хариуцлага | 10 хувь | ||||
Хүлээлгийн хугацаа | 1.Хэвтэн эмчлүүлэх болон өдрийн эмчилгээний хамгаалалтын хүлээлгийн хугацаа 1 сар; | ||||
2.Амбулаторийн тусламж үйлчилгээ багцад хамаарах хамгаалалтын хүлээлгийн хугацаа 15 хоног; | |||||
3.Архаг эмгэгийн эмчилгээний хамгаалалтын хүлээлгийн хугацаа нь 3 сар; | |||||
4.Жирэмслэлт, Төрөлтийн хамгаалалтын хүлээлгийн хугацаа нь 12 сар; | |||||
5.Хавдрын эмчилгээний хамгаалалтын хүлээлгийн хугацаа 6 сар; | |||||
Урьдчилан сэргийлэх үзлэг /хураамж дээр нэмж тооцогдоно/ | Даатгуулагчийн сонгосон багц | ||||
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГААЛАЛТ | |||||
1. Хэвтэн эмчлүүлэх эмчилгээ, үйлчилгээ | |||||
1.1 Эмнэлгийн өрөө /хувийн эмнэлгийн энгийн өрөө эсхүл улсын эмнэлгийн төлбөртэй өрөө/ | /10 хоног/ | /10 хоног/ | /10 хоног/ | /10 хоног/ | |
1.2 Эмчийн үзлэгийн төлбөр | 10,000,000 | 35,000,000 | 70,000,000 | 100,000,000 | |
1.2.1 Хийгдсэн хагалгааны төлбөр | |||||
1.2.2 Хагалгааны дараах эмчилгээний төлбөр | |||||
1.2.3 Рентген туяа, радий эсвэл цацраг идэвхт бусад бодис ашиглан хийсэн эмчилгээний зардал | |||||
1.2.4 Хагалгааны болон мэс ажилбарын үед хийгдсэн мэдээгүйжүүлэх, нойрсуулах үйлчилгээний төлбөр | |||||
1.2.5 Мэдээгүйжүүлэгч эмчийн бодит төлбөр | |||||
1.2.6 Хагалгааны өрөөний болон хэвтрийн дэглэмтэй үед ашигласан хагалгааны зөөврийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бодит зардал | |||||
1.3 Бусад зардал | |||||
1.3.1 Хэвтэх эмчлүүлэх хугацаанд эмчийн бичсэн эм тариа болон ороох боох материалын зардал | |||||
1.3.2 Лабораторийн болон оношлогоотой холбоотой хийгдсэн шинжилгээний төлбөр /Рентген, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, цусны болон шээсний шинжилгээ болон оношлогооны зориулалттай хийгдсэн лабораторийн тест, шинжилгээнүүд орно./ | |||||
1.3.3 Физик эмчилгээ | |||||
1.3.4 Судас тариа, дусал | |||||
1.3.5 Хүчилтөрөгч, цус болон цусны плазм хийх ажиллагааны зардал | |||||
1.3.6 Хагалгааны үед эд эсэд суулгах хэрэгсэл, зүрхний хэмнэлийг удирдах аппарат зэрэг мэс заслын дотуур хэрэглэгддэг багаж хэрэгслүүд | |||||
1.3.7 Мэс заслын дараа гадуур хэрэглэх ортопед хэрэгсэл, уян боолт, суга таяг | |||||
1.3.8 Эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын төлбөр /сонгосон багцын үнэлгээний 50 хувь хүртэл төлбөр/ | |||||
1.3.9 Эмнэлгээс гарсны дараах сувилахуйн зардал | |||||
1.3.10 Сахиурын зардал /10 хоног/ | |||||
1.3.11 Түргэн тусламжийн үйлчилгээ | |||||
1.4 Нөхөн сэргээх эмчилгээ | |||||
1.4.1 Нөхөн сэргээх эмчилгээний төв, клиник сувилалд хийлгэсэн хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээний бодит зардал /14 хоног/ | |||||
1.5 Ор хоногийн мөнгөн урамшуулал /гэрээний хугацаанд нийт 10 хоног-нэг өдрийн 50,000 төгрөг/ | |||||
2. Амбулаторийн тусламж, үйлчилгээ | |||||
2.1 Эмчийн үзлэг, зөвлөгөө | 1,000,000 | 3,500,000 | 7,000,000 | 10,000,000 | |
2.2 Нарийн мэргэжлийн эмч эсвэл мэс засалчаар тусгай эмчилгээ хийлгүүлсэн зардал | |||||
2.3 Лабораторийн болон дүрс шинжилгээ, оношлогоо | |||||
2.2 Жижиг Мэс ажилбар | |||||
2.5 Жороор олгогдох эм, тариа | |||||
2.6 Вакцинжуулалт | |||||
2.7 Сэтгэцийн эмчилгээ /Зөвхөн Улсын эмнэлэг/ | |||||
3. Архаг эмгэгийн эмчилгээ /Жилийн нийт хамгаалалт/ | |||||
3.1 Архаг хууч өвчлөлийн амбулатори | 1,000,000 /Нэг архагт 200,000 төгрөг/ | 2,500,000 /Нэг архагт 500,000 төгрөг/ | 5,000,000 /Нэг архагт 1,000,000 төгрөг/ | 12,500,000 /Нэг архагт 2,500,000 төгрөг/ | |
3.2 Архаг хууч өвчлөлийн хэвтэн эмчлүүлэх эмчилгээ | |||||
НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГААЛАЛТ | |||||
1. Жирэмслэлт, төрөлтийн эмчилгээ, үйлчилгээ /Хүлээлгийн хугацаа 12 сар/ | |||||
1.1 Төрөхийн өмнөх үеийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, Сүлжээ эмнэлгийн 2 болон түүнээс дээш хүнтэй өрөөний төлбөр эсвэл улсын төрөх эмнэлгийн хувийн өрөөний зардал | 2,000,000 | 2,000,000 | 2,000,000 | 2,000,000 | |
1.2 Төрсний дараах эмчийн үзлэг, зөвлөгөө ( 28 хоног хүртэл ) | |||||
1.3. Эмчийн заалттай кесарево хагалгаагаар төрөх зардал болон хэвийн төрөлтийн зардал | |||||
1.4 Төрөх үеийн яаралтай түргэн тусламжийн зардал (400,000 төгрөг хүртэл) | |||||
1.5 Жорын дагуух эм, тариа, витамин (300,000 төгрөг хүртэл) | |||||
1.6 Эход 2 удаа харуулах зардал | |||||
2. Хавдрын эмчилгээ | |||||
2.1 Хавдрын хэвтэн болон амбулаториор хийгдэх эмчилгээ, оношилгоо | 5,000,000 | 5,000,000 | 5,000,000 | 5,000,000 | |
2.2 Хавдрын химийн болон туяа эмчилгээ | |||||
2.3 Хавдрын жорын дагуух эмийн зардал | |||||
2.4 Хавдрын мэс засал | |||||
3. Шүдний энгийн эмчилгээ, үйлчилгээ | |||||
3.1 Шүдний эмчийн үзлэг, зөвлөгөөний төлбөр | 300,000 | 300,000 | 300,000 | 300,000 | |
3.3 Шүдэнд ломбо тавиулах | |||||
3.3 Чулуу цэвэрлэх | |||||
3.4 Шүд авах | |||||
3.5 Рентгенд харах | |||||
3.6 Шүдний сувгийн эмчилгээ | |||||
3.7 Буйлны үрэвслийн эмчилгээ | |||||
3.8 Жороор олгох эм | |||||
4. Нүдний эмчилгээ, үйлчилгээ | |||||
4.1 Нүдний эмчийн үзлэг, зөвлөгөөний төлбөр | |||||
4.2 Жороор олгох эм | |||||
4.3 Нүдний эмчилгээ / хараа тэглэх болон шил, линзний зардал хамаарахгүй/ | |||||
5. Нэмэлт үйлчилгээ | |||||
5.1 Вакцинжуулалт | Байхгүй | Байхгүй | 100,000 | 200,000 | |
5.2 Хорт зуршил, тамхины донтолтын эсрэг эмчилгээ болон хэрэгслүүд | |||||
5.3 Биологийн идэвхт бүтээгдэхүүн |