Хязгааргүй сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд заасан B ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээнээс давсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;

Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;

Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгалын үнэлгээ 5,000,000 төгрөг байна.
Нийт төлөх хураамж:

1,000₮ байна.

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Даатгагч нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтоож, хуульд заасан албан журмын даатгалын үнэлгээнээс давсан хэсэгт доорх нөхцөлийн дагуу 5,000,000 төгрөгт багтаан нөхөн төлбөр олгоно.
1. Эд хөрөнгийн хохирлыг хохирол үнэлгээний байгууллагын актаар тогтоосон хэмжээгээр, үнэлгээнд багтаан олгоно.
2. Хэрэв хохирогчийн амь нас эрүүл мэнд болон хөрөнгөнд учирсан хохирлын 2 ба түүнээс дээш нэхэмжлэлийн нийт дүн даатгуулагчийн хариуцлагын дүнгээс давсан тохиолдолд бусдын эд хөрөнгөнд хариуцлагын хэмжээнд багтаан нийт хариуцлагын 20 хувиар, бусдын амь нас эрүүл мэндэд 80 хувиар тус тус тооцно. Тухайн нэхэмжлэлд бусдын эд хөрөнгө буюу эрүүл мэндэд учирсан хохирлын аль нэгийг дангаар нь нэхэмжилж байгаа бол олгож болох дээд хэмжээ хариуцлагын хязгаартай тэнцүү байж болно.
3. Даатгагч хохирогчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг барагдуулахдаа хохирогчтой тохиролцон даатгалын үнэлгээнд багтаан эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.

Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн төлж болно.

Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч тус бүрд ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн шийдвэрлэнэ.

Хэд хэдэн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгуулсан хариуцлагын дүнгээс хэтэрсэн тохиолдолд хохирогч бүрд олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж шийдвэрлэнэ.

Нас барсан хохирогчийн хууль ёсны өв залгамжлагч болон зам тээврийн осол гаргасан буруутай жолооч нар харилцан тохиролцсон бол баримтаар нотлогдсон бодит зардлын дүнг жолоочийн даатгалын хуулийн 19 дүгээр зүйлийг баримтлан энэхүү гэрээний үнэлгээнд багтаан нөхөн төлөх ба харин хохирогч баримтаар нотлогдоогүй зардлыг нэхэмжлэх эрхгүй.

Хохирогч нас барсан, эрүүл мэнд эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч ба зам тээврийн осолд холбогдсон жолооч нар санал зөрж маргаантай байгаа бол маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх буюу жолоочийн даатгалын хуулийн 17.1-д заасан зарчмын дагуу нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

B ангиллын тээврийн хэрэгсэл биш байх;

Хаан даатгал ХХК-д Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хязгааргүй нөхцөлөөр даатгуулаагүй байх;

Сэтгэл санааны хохирол;

Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;

Даатгуулагчийн өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

Даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол;

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;

Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;

Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;

Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол;

Даатгагч нөхөн төлбөр олгосны дараагаар даатгуулагч буруутай этгээдээс төлбөр авсан болох нь илэрвэл даатгагчаас авсан нөхөн төлбөрийг даатгагчид буцаан шилжүүлнэ;

Албан журмын жолоочийн хариуцлагын даатгалтай давхардуулан нөхөн төлбөр олгохгүй;

Даатгалын тохиолдол бий болсныг даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй хийсэн засварын ажил;