Лояалти хөтөлбөр

Thank You Lunch smiley

Харилцагч, даатгуулагчдынхаа хүсэл шаардлага, санал бодлыг сонсож ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ тасралтгүй нэмэгдүүлэх зорилгын доор THANK YOU LUNCH BY KHAANDAATGAL хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Уг хөтөлбөрийн эхний зочноор уригдан бидний урилгыг хүлээн авч өөрийн үнэт цагийг зарцуулан санал, зөвлөмжөө харамгүй хуваалцсан Орон Сууцны Даатгалын харилцагч М.Дулмаа танд баярлалаа.

Дараагийн #ThankYouLunch зочноор даатгуулагч таныг ч бас урих тул Хаан Даатгалын удирдлагуудтай шууд уулзан санал хүсэлт, зөвлөгөө шаардлагаа хуваалцаж бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг улам сайжруулах боломжийг бидэнд олгоно гэж найдаж байна.

#1 Орон Сууцны Даатгалын харилцагч М.Дулмаа

#2 Тээврийн хэрэгсэлийн Даатгалын харилцагч Б.Цэрмаа

Завгүй өдөр байсан ч бидний урилгыг хүлээн авч өөрийн үнэт цагийг зарцуулан санал, зөвлөмжөө хуваалцахаар ирсэн Тээврийн Хэрэгслийн Даатгалын харилцагч Б.Цэрмаа танд баярлалаа.

Surprise Gift 

Хаан Даатгалыг сонгон үйлчлүүлж, өөрийн болон бусдын өмнө хүлээх үүргээ ухамсарлаж бидэнд итгэн даатгуулдаг нийт үнэнч харилцагч, хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор 7 хоног бүр үнэнч хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барьж харилцагчиддаа талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.