Дотоод аяллын онлайн даатгал

Дотоод аяллын даатгал

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:
Аялагчдын амь нас, эрүүл мэнд
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:
Байгалийн эрсдэл;
Зам тээврийн осол;
Мал амьтдын нөлөөллөөс үүдэлтэй эрсдэл;
Гадны халдлагад өртөх эрсдэл;
Ахуйн эрсдэл (түлэгдэх, зүсэгдэх, унах, цохиулах, хавчуулагдах, хөлдөх, халтирах, угаартах, тогонд цохиулах, хорт хийд хордох);
Зөөн тээвэрлэх зардал (яаралтай түргэн тусламж дуудах);
Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:
5,000,000 төгрөг байна.
Нийт төлөх хураамж:
Даатгалын хураамж нь аялах хоногоос хамааран 2,500 - 10,000 төгрөг байна.
Нөхөн төлбөр олгох нөхцөл:
Даатгалын тохиолдлын улмаас даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний 100%-иар олгоно.
Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан нь тогтоогдвол даатгалын үнэлгээнээс 50%-иар тооцож нөхөн төлбөр олгоно.
Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдвал тухайн хугацаанаас хамаарч даатгалын үнэлгээнээс дараах хэмжээгээр тооцож нөхөн төлбөр олгоно. Үүнд:
 
1. Эмчилгээний эхний 45 хоногт хоног тутамд даатгалын үнэлгээний 0.3%-иар;
 
2. 45-аас дээш хоног эмчлүүлсэн бол дээрх төлбөрийн хэмжээн дээр нэмж 46 дахь хоногоос эхлэн 90 дэх хоног дуустал хоног тутамд даатгалын үнэлгээний 0.5%-иар;
 
3. 90 дээш хоног эмчлүүлсэн бол даатгалын үнэлгээний 50%-иар;
Хөдөлмөрийн чадвар түр болон хэсэгчлэн алдалтад аль алинд нь хамаарах даатгалын тохиолдолд даатгуулагчаар нөхөн төлбөр олгох хувь хэмжээний аль нэгийг нь сонгуулан нөхөн төлбөрийг олгоно.
Нөхөн төлбөрийг эмчилгээний хугацаа дууссаны дараа, эсвэл хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эрх бүхий байгууллагын албан ёсны дүгнэлтийг үндэслэн олгоно.
Даатгалын тохиолдлын улмаас яаралтай түргэн тусламж дуудсан тохиолдолд түүнд зарцуулагдсан зардлын нэхэмжлэлийг үндэслэн олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
Осол гэмтлийн бус шалтгаантай өвчин эмгэг, ердийн болон халдварт өвчний улмаас учирсан хохирол;
Санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, гэмтэл учруулахыг завдсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан зэргээс үүссэн гэмтэл, бэртэл;
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм хэтрүүлэн хэрэглэсэн нь амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах шалтгаан нөхцөл болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон үед;
Холбогдох мэргэжлийн байгууллагад учирсан хохирлын талаар цаг алдалгүй мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой холбоотой материалыг даатгагчид ирүүлээгүй;
Залилан мэхлэх замаар эмнэлгийн акт, магадалгаа гаргуулан авсан болон хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон, мэргэжлийн бус эмчийн заавар, жорын дагуу бус хийгдсэн аливаа эмчилгээ болон эмийн зардал;
Бүх төрийн архаг хууч өвчин, гэнэтийн цочмог өвчлөл түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчин (цус харвалт, зүрхний шигдээс, тромбомблин гэх мэт), бүх төрлийн халдварт ба халдварт бус өвчин, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин (хэл ярианы чадвар, ой санамжаа алдах);
Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцох үеийн эрсдэл;
Далайн түвшнээс 2500м-с дээш өндөртэй уул руу авирах үед гарсан аливаа эрсдэл;
Жолоо барих эрхгүй этгээд тээврийн хэрэгслийг жолоодсоноос үүдсэн хохирол;
Даатгуулагч ан ав хийх үед учирсан хохирол;
Аюултай болон мэргэжлийн спортоор (машин, мотоциклын уралдаан, мөн уулын, агаарын, шүхрийн спорт) хичээллэх үедээ авсан бэртэл гэмтэл;
Даатгуулагч нь жирэмслэлт, хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
Даатгуулагч нь эрхтэн шилжүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
Сураггүй алга болох;
Даатгалын эрсдэлээс бусад шалтгааны улмаас учирсан эрсдэл;
Даатгуулагч хууль бус, эрүүгийн шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэхийг завдсаны улмаас учирсан хохирол;
Гэрээний хугацаа эхлэхээс өмнө эсвэл хугацаа дууссаны дараа учирсан хохирол, хор нөлөөг эдгэрүүлэх эмчилгээ хийлгэх;
Буруутай этгээдээр учирсан хохирлоо төлүүлсэн;
Даатгалын хураамж төлөгдөөгүй байх үед учирсан хохирол;
Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;