ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН АЯН

ХАМТДАА ХӨГЖИЖ - ХАМТДАА БҮТЭЭЕ !

"Хаан Даатгал" ХХК нь Монголын даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж, хурдацтайгаар өсөн хөгжиж байгаа компани юм. Бид Монгол улсын 19 аймаг, нийслэл хотод иргэд болон байгууллагын зах зээлд даатгалын иж бүрэн үйлчилгээ, даатгалын бодлогын зөвлөх үйлчилгээгээ мэргэжлийн, туршлагатай хүний нөөц, баг хамт олон болон хамтран ажиллагч байгууллагуудаараа дамжуулан хүргэж байна.
Байгууллага хөгжиж дэвшихийн хэрээр эрч хүчтэй, санаачилгатай залуус та бүхний хувь нэмэр нэн чухал бөгөөд шинэлэг орчин, эвсэг хамт олны дунд бүтээлчээр ажиллах боломжийг бид бүрдүүлж өгөхийг зорин ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд эрч хүчтэй, чадварлаг, хөгжил дэвшлийг Монголд бий болгох чин эрмэлзэл дүүрэн залуус та бүхэнд 20 албан тушаалын 50 гаруй ажлын байр нээлттэйгээр санал болгож байна.
Мянга мянган залуус их дээд сургуулиа төгсөж ажлын байрны эрэлт нэмэгдсэн энэ цаг үед "Хаан Даатгал" компани нь энэхүү аяныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Монгол улсаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн, шинэ үеийн чадварлаг боловсон хүчин таныг өрсөлдөхүйц цалин, найрсаг хамт олон, мэргэжлээрээ хөгжиж дэвших боломжийг бүрдүүлсэн "Хаан Даатгал" ХХК нь “ХАМТДАА ХӨГЖИЖ - ХАМТДАА БҮТЭЭЕ !” хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд оролцож Монгол улсын хамгийн залуу даатгалын компанийн шилдэг боловсон хүчний нэг болж итгэл төгс алхах боломжийг олгож байна. Ихэнх ажлын байруудад мэргэжил харгалзахгүйгээр анкет хүлээн авч байгаа болно.

Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны хүрээнд доорх ажлын байруудад материал хүлээн авч байна. Үүнд:

Зарлагдсан ажлын байр       Төлөв        
1  Актуарч  Хаагдсан
2  Байгууллагын даатгалын менежер  Хаагдсан
3  Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер  Хаагдсан
4  График дизайнер  Нээлттэй
5  Даатгалын менежер /Орон нутгийн салбар/  Нээлттэй
6  Давхар даатгалын менежер  Нээлттэй
7  Дадлагажигч оюутан  Хаагдсан
8  Дата аналист  Хаагдсан
9  Дотоод аудитор  Хаагдсан
10  Мэдээллийн технологийн мэргэжилтэн  Нээлттэй
11  Нөхөн төлбөрийн шинжээч  Нээлттэй
12  Нөхөн төлбөрийн эмч  Хаагдсан
13  Нягтлан бодогч  Нээлттэй
14  Оффис менежер  Нээлттэй
15  Салбарын захирал /Орон нутгийн салбар/  Нээлттэй
16  Сошиал ПиАр менежер  Хаагдсан
17  Сувгийн удирдлагын менежер  Нээлттэй
18  Теллер  Нээлттэй
19  Төслийн удирдагч  Нээлттэй
20  Хүний нөөцийн менежер  Хаагдсан
21  Шууд борлуулалтын ажилтан  Нээлттэй
22  Шуурхай албаны ажилтан   Хаагдсан