Ажиллагсдын гэнэтийн ослын даатгал

АЖИЛЛАГСДЫН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Энэ даатгалаар даатгуулагч ажлын цагаар, ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үед эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч, дурын үед даатгуулагч бүх төрлийн гэнэтийн аваар ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах тохиолдлуудад даатгуулагчид болон түүний ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно.

Даатгалын зүйл

Монгол Улсын иргэд болон гадаадын харъяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэдийн амь нас, эрүүл мэнд.

Даатгалын эрсдэл

  • Байгалийн гамшгийн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Үйлдвэрлэл техникийн эрсдэл
  • Бүх төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл
  • Мал амьтадын нөлөөгөөр үүсэх эрсдэл
  • Гадны нөлөөллийн эрсдэл

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг даатгуулагч өөрөө тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 1’000’000 төгрөг байна.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг даатгуулагчийн нас, ажил мэргэжлийн онцлог, даатгал хамрах хүрээ, үйлчлэх хугацаа зэргээс хамааран даатгалын үнэлгээнээс дараах хувиар тооцно.