Гадаад ачаа тээврийн даатгал

ГАДААД АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:
Даатгуулагчийн эзэмшил, эсвэл хариуцлагад байгаа олон улс хооронд тээвэрлэгдэж байгаа ачаа бараа байна.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:
Олон улсын ачаа тээврийн даатгалын A,B,C нөхцөл (хавсралт №1)-ээс сонгоно.
Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:
Гадаад ачаа тээврийн даатгалын жилийн гэрээний тухайд:
 
1. Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч даатгуулагч нар харилцан тогтоох бөгөөд ингэхдээ өмнөх жилийн импорт, экспортын нийт дүнг баримтална.
 
2.Даатгалын гэрээний хугацаа 1 жил буюу 365 хоног байх ба нэгж тээвэрлэлтийн хугацаа нь олон улсын худалдааны нөхцөл (incoterms 2010)-ын дагуу даатгуулагчийн хариуцлага эхэлсэн мөчөөс дуусах хүртэл хамгийн ихдээ 60 хоног байна.
 
3. Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн өмнөх хугацаанд тээвэрлэсэн ачааны төрөл, тээвэрлэлтийн төрөл, маршрут, олон улсын худалдааны нөхцөл, эрсдэлийн сонголт зэргийг харгалзан тогтооно.
 
4. Даатгалын гэрээний эцэст хураамжийн тохируулга хийнэ.
Нийт төлөх хураамж:
Гадаад ачаа тээврийн даатгалын нэг удаагийн гэрээний тухайд:
 
1. Даатгалын үнэлгээг CIF+10% нөхцөлөөр эсхүл барааны нэхэмжлэл дээрх нийт үнийн дүнгээр тогтоож болно.
 
2. Даатгалын гэрээний хугацаа нь олон улсын худалдааны нөхцөл (incoterms 2010)-ын дагуу даатгуулагчийн хариуцлага эхэлсэн мөчөөс дуусах хүртэл хамгийн ихдээ 60 хоног байна.
 
3. Даатгалын хураамжийн хэмжээ нь тээвэрлэх ачааны төрөл, тээврийн маршрут, зай, эрсдэлийн түвшин зэргийг харгалзан тогтооно.
Даатгуулагч нь өөрийн хүлээх хариуцлагын хэмжээтэй байж болно. Энэ нь хураамжийн хэмжээг бууруулах үндэслэл болно.
Нөхөн төлбөр олгох нөхцөл:
Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.
Бүрэн сүйрлийн үед даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
Хэсэгчилсэн сүйрлийн үед даатгалын зүйлд учирсан сүйрлийн тогтоогдсон бодит хувь хэмжээгээр даатгалын үнэлгээнээс тооцон нөхөн төлбөрийг олгоно.
Даатгалын нөхөн төлбөрийг нөхөн төлбөрийн эрхтэй этгээдэд олгох бөгөөд тус нөхөн төлбөрийн эрхтэй этгээд өөрийн ачаа тээвэрлүүлэх үйлчилгээ авсан гуравдагч этгээдэд даатгагчаас олгосон нөхөн төлбөрийг шилжүүлнэ. Даатгуулсан үнэлгээ бодит гүйцэтгэлээс бага тохиолдолд нөхөн төлбөрийг тооцоолохдоо бодит гүйцэтгэлтэй хувь тэнцүүлэн бууруулан олгоно.
Хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагчийн тээвэрлэсэн ачааны тээвэрлэлтэд дагалдсан үнийн нэхэмжлэх болон нэг удаагийн тээврийн зардлын баримтыг харгалзан үзэх бөгөөд энэхүү үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоох боломжгүй тохиолдолд Даатгагч өөрийн зардлаар Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг даатгуулагч эс зөвшөөрсөн тохиолдолд өөрийн зардлаар Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг эс зөвшөөрвөл талууд хамтран Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
Даатгалын тохиолдлоос үүдэлтэй талууд хамтдаа шинжээч томилох нөхцөлд түүнтэй холбогдох зардлыг хамтран хариуцах бөгөөд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-н дэргэдэх шинжээчид хандан холбогдох шинжилгээг хийлгэнэ.
Даатгагчтай тохиролцолгүйгээр даатгалын зүйл, учирсан хохирлыг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу даатгуулагчид олгох бөгөөд олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
Даатгагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд даатгагчийн хүлээх хариуцлагын эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
Хэрэв даатгалын үнэлгээг CIF+10% нөхцөлөөр тогтоосон бөгөөд даатгалын зүйлд хохирол учраагүй ч нэмэлт зардал учирсан тохиолдолд нэмэлт 10%-д багтаан нөхөн төлбөрийг олгоно.
Хэрэв даатгалын зүйл бүхэлдээ буюу чингэлэгээр нь хулгайд алдагдан гэрээнд заасан хугацаандаа эцсийн цэгтээ хүргэгдээгүй бөгөөд түүнээс цааш 60 хоног дотор олдоогүй бол бүрэн сүйрэл болсонд тооцон нийт үнэлгээний хэмжээгээр олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.
Бүх нөхцөлд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнд багтаан нэхэмжлэлийн дагуу олгоно. Олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгээс ААНОАТтХуульд заасан 10%-ийн татварыг суутган тайлагнана.
Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ даатгалын тохиолдол бүрд 20% байх бөгөөд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасаж олгоно.
Даатгалын зүйлийн ашиглаж болох үлдэх хэсгийн өртгийг олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасаж олгоно. Эсхүл даатгалын нөхөн төлбөр олгогдсон зүйлийн үлдэх хэсэг нь даатгагчийн өмч болно.
Энэхүү нөхцөлийн 4.16-д зааснаар тухайн нөхөн төлбөр олгогдсон даатгалын зүйлийн үлдэх хэсгийг даатгуулагч нь даатгагчид хүлээлцэх үүрэгтэй ба хүлээлцэх хүртэлх зардлыг Даатгагч хариуцахгүй.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
Даатгалын зүйлийг зориулалтын бус, тохиромжгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн зориулалтын бус чингэлэг, хайрцаг сав, агуулахад агуулсан;
Цаг хугацаа, температур, улирлын шинжтэй бүтээгдэхүүний тус онцлогийг харгалзалгүй тээвэрлэсэн буюу тусгай зориулалтын чингэлэг, тээврийн хэрэгслийг ашиглаагүй тээвэрлэсэн, тухайн ачааны холбогдох бичиг баримтад хайхрамжгүй хандан, гаалийн бүрдүүлэлтийг хийж чадаагүйгээс үүдэн гарсан хохирол;
Даатгуулагч даатгалын гэрээгээр болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд;
Даатгуулагч нэгдсэн системд ачааны мэдээллийг тухай бүр бүрэн оруулан тухайн ачааг даатгагдсан талаарх мэдээллийг даатгагчид бүрэн өгөөгүй, баталгаажуулах боломж олгоогүй тохиолдолд баталгаажигдаагүй ачаанд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй;
Ачаа барааны өөрийнх нь шинж чанараас (ердийн элэгдэл, хэвийн хорогдол, ууршилт, жингийн хорогдол, мөөгөнцөрт идэгдэх, өнгө болон загвар хийцийн өөрчлөлт, шавьж хорхой, шимэгчдийн нөлөө) шалтгаалж гарсан хохирлууд;
Гадны нөлөөлөлгүйгээр даатгалын зүйл өөрийгөө устгах, шинж чанараа алдах;
Даатгалын зүйлийн хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах, зөрчих, хугацаа хэтрэх, үйлдвэрлэлийн гэмтэл, гологдол чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн болон тэдгээрт учирсан хохирол;
Даатгалын бус тохиолдлоор даатгалын зүйлийн хамгаалалтын болон зөөх зориулалтаар хийгдсэн гадны нөлөөнөөс хамгаалсан сав баглаа боодол гэмтсэнээс даатгалын зүйлд хохирол учрахад;
Бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол, зөөвөрлөх болон хамгаалах зориулалт бүхий сав, чингэлэг, бэхэлгээнд учирсан хохирол болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;
Тээвэрлэлтийн хугацаа хоцрох, тээвэрлэлт саатах, түүнээс үүдэлтэй хохирол, тээвэрлэлтийн явцыг саатуулж болох тээвэрлэгчийн төлбөрийн чадвар муудалт, санхүүгийн хүндрэл;
Тээвэрлэлт хийхдээ тухайн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой тухайн улсын болон олон улсын замын хөдөлгөөний тухайн хууль, дүрэм, журам болон олон улсын гэрээ, конвенцыг баримтлаагүйгээс үүдэн гарсан хохирол;
Гаалийн үйл ажиллагаатай холбоотойгоор төлөгдсөн болон төлөх бүхий л татвар хураамж төлөлт болон тэдгээрээс үүдэлтэй хохирол, НӨАТ нь даатгалын эрсдэлд хамаарахгүй учир нөхөн төлбөр олгохгүй. Харин ачаанд бүрэн сүйрэл учирч зайлшгүй авран хамгаалахтай холбоотойгоор дээрх гаалийн татвар хураамж төлөх тохиолдолд даатгагчтай заавал зөвшилцөх бөгөөд энэхүү ажиллагаа хийгдээгүй, даатгагчтай зөвшилцөлгүй төлсөн тохиолдолд холбогдох зардлыг даатгагч нөхөн төлөхгүй.
Илгээгчээс ачааг дутуу илгээсэн, ачааны сав баглаа боодол, лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагавар.
Ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой стандарт, дүрэм журам мөрдөөгүй, шаардлага хангаагүй чингэлэг, тээврийн хэрэгсэл, ачаа барааны сав баглаа боодол, хамгаалалтын болон зөөх зориулалттай хийгдсэн сав зэргийг үйлдвэрлэгч болон тээвэрлэгчээс өгсөн заавар, сануулга болон түүнтэй холбоотой тээвэрлэхэд зориулагдсан монгол улсын болон олон улсын гэрээ, стандартын шаардлага хангаагүй, хийгдээгүйгээс үүдэн гарсан хохирол;
Аливаа битүү чингэлэг, битүү бүхээгтэй ачааны тэрэг, битүү тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж буй ачааны хувьд тээвэрлэлтийн явцад болон сэлгэн ачилтын үеийн ачилт бэхэлгээнээс үүдэлтэй бүхий л эрсдэл, хохирлыг даатгагч хариуцахгүй;
Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
Даатгалын зүйлийг засварлах зардал нь тухайн зүйлийн өөрийн үнээс давсан хэсгийг;
Даатгалын зүйлийг тээвэрлэж явсан тээвэрлэгч эсхүл тээврийг зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан аливаа хохирол;
Тээврийн хэрэгслийн ашиглалт, тээвэрлэлтийн горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдны болон даацын дээд хязгаарыг хэтрүүлснээс үүдэн гарсан хохирол;
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тээвэрлэлтийн хугацаа хоцрох, тээвэрлэлт саатах, түүнээс үүдэлтэй хохирол;
Бүх төрлийн торгууль, хүү, алданги, олох ёстой байсан ашиг орлого, нэмэлт зардал;
Тээвэрлэлтийн явцад орсон аливаа өөрийн мэдэж байсан өөрчлөлтийг цаг тухайд нь даатгагчид мэдэгдээгүй бол;
Даатгуулагч болон түүний ажилтнууд хэвийн тээвэрлэлтийн үед даатгалын зүйлийг гэмтэж, хохирол учирхааргүй баглаж, бэхлээгүй бол;
Тээвэрлэлтийн явцыг саатуулж болох тээвэрлэгчийн төлбөрийн чадвар муудалт, санхүүгийн хүндрэл;
Даатгалтай ачаанд стандартын дагуу хамгаалалт, сав баглаа боодол хийгээгүйгээс үүдсэн зэврэлт, өнгө гандах, исэлдэж муудах;
Даатгуулагчийн тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс үүдсэн хохирол;
Гэрээнд өөрөөр тусгаагүй бол бүх төрлийн хөлдөөсөн мах, хөлдөөсөн хүнс;
Зүүн Африк, баруун Африк, төв Африк, өмнөд Африкийн улс орнуудтай холбоотой тээвэрлэлт мөн эдгээрийг дамжин өнгөрсөн тээвэрлэлт;
Олон улсын Ачаа Тээврийн Нэгдсэн Хороо (JCC-Joint Cargo Committee)-с зарладаг жагсаалтад онцгой, өндөр зэрэглэлийн эрсдэлтэй гэж тусгагдсан улс орнуудтай холбоотой тээвэрлэлт мөн эдгээрийг дамжин өнгөрсөн тээвэрлэлт;
Хулгай;
Хүрээлэн буй орчинд, тээвэрлүүлж буй тээврийн хэрэгсэлд болон гуравдагч этгээдэд учруулсан эрсдэл;
Тээврийн падаан (bill of lading), Баглаа боодлын жагсаалт (packing list), Гарал үүслийн гэрчилгээ (certificate of origin), Барааны нэхэмжлэх (commercial invoice)-ийг ОУ-ын худалдааны нөхцөлийн дагуу даатгагчийн хариуцлага эхэлсэн огнооноос хойш хуанлийн 10 хоногийн дотор даатгагчид ирүүлээгүй байх үед учирсан аливаа хохирол;
Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тухай хуульд заасны дагуу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд хориглосон үйл ажиллагаатай холбоотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.