Дотоод ачаа тээврийн даатгал

ДОТООД АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Энэ даатгалаар Монгол Улсын аймаг, хотуудын хооронд тээвэрлэгдэж буй ачаа бараанд тээвэрлэлтийн явцад учирсан хохирлыг нөхөн төлнө.

Даатгалын зүйл

Тээвэрлэгдэж буй ачаа бараа

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг тогтоохдоо ачааг дагалдах баримт бичиг дээрх ачаа барааны үнийн дүнгээр тогтооно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн хэрэгслийн төрөл, тээвэрлэх зай, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, эрсдэлийн түвшингээс хамааран 0,05%-1,8% -иар даатгалын үнэлгээнээс тооцно.

Даатгалын хугацаа

Даатгалын үргэлжлэх хугацаа нь илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 30 хоног хүртэлх тогтоосон хугацаанд үргэлжилнэ.

Даатгалын хугацаа ачааг тээвэрлэх цэгээс хүлээн авагчийн заасан агуулах, цэг байршилд хүргэгдсэнээр дуусгавар болно.

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл

  • Байгалийн гамшиг;
  • Гал түймэр, дэлбэрэлт;
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал;
  • Зам тээврийн хөдөлгөөний үеийн осол аваар.

Нэмэгдэл эрсдэл:

  • Хулгай, дээрмийн;
  • Гуравдагч этгээдээс учруулах хохирол.