Зах зээлд эзлэх байр суурь

Нийт хөрөнгө

“Хаан даатгал” ХХК-н нийт хөрөнгийн хэмжээ 2016 онд 7,8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 28% орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ нь борлуулалтын орлого болон нөөц сангийн өсөлттэй холбоотой. СХЗ-оос гаргасан журмын дагуу “Хаан даатгал” ХХК улиралаар, жилээр төлбөрийн чадварын харьцааг тогтмол түвшинд хангаж ажилласаар ирсэн бөгөөд 2016 оны байдлаар 121%-тайгаар уг шалгуур үзүүлэлтийг ханган хэрэглэгчдийн итгэлийг алдахгүй ажилласан байна.

Нийт хөрөнгийн хэмжээгээр 2016 онд 2015 онтой харьцуулахад бүх компаниуд өсөлттэй буюу тогтвортой байсан бөгөөд нийт хөрөнгийн өсөлтөөрөө "Хаан Даатгал" 36%-ын өсөлттэйгөөр тэргүүлж байна.

 

Даатгалын НИЙТ хураамжийн орлого

"Хаан даатгал” ХХК нь 2012 оноос үйл ажиллагаагаа идэвхижүүлэн ажиллаж 2013 онд 1,5 тэрбум төгрөг, 2014 онд 3,4 тэрбум төгрөг, 2015 онд 3,4 тэрбум төгрөг, 2016 онд 4,4 тэрбум төгрөгийн хураамжийн орлогыг тус тус төвлөрүүлээд байна. Эдийн засаг саармагжсан 2016 онд даатгалын компаниудын хувьд хураамжийн орлогыг өмнөх жилийн хэмжээнд хүргэж чадахгүй тохиолдол тодорхой хэмжээгээр гарч байсан ч “Хаан даатгал” ХХК өөрсдийн үнэнч хэрэглэгчдийн сонголтын үр дүнд 30% өсөлттэй ажиллалаа.

Даатгалын салбарын нийт хураамжын орлого 2015 онд 111,2 сая төгрөг байсан бол 2016 онд 111,6 сая төгрөгийн хураамж төвлөрүүлж өсөлтгүй ажилласан байна. Өсөлтөөр "Хаан Даатгал" 28% буюу салбартаа 4-т орох үзүүлэлттэй байна.

 

Даатгалын Цэвэр хураамжийн орлого

 

“Хаан даатгал” ХХК-н цэвэр хураамж 2016 онд байдлаар 4,2 тэрбум байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 29 хувийн өсөлттэй байна.

 

 

Даатгалын цэвэр хураамжийн орлогын өсөлтөөр "Хаан даатгал" ХХК нь зах зээлд 3-т жагсах үзүүлэлтийг үзүүлж байгаа. Харин цэвэр хураамжийн орлогоор зах зээлд эзлэх хувь 6% буюу 8-т жагсах үзүүлэлтийг үзүүлэлттэй байна.

 

Даатгалын нөөц сан

Нөөц сан нь даатгалын тохиолдол үүсэхэд нөхөн төлбөрийг түргэн шуурхай шийдвэрлэх, санхүүгийн эх үүсвэрийг илэрхийлэх гол хүчин зүйл болдог. “Хаан даатгал” ХХК-н 2016 оны нөөц сангийн үзүүлэлтийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 2016 онд 27 хувийн өсөлттэй байна.

 

Нөхөн төлбөр

 

Даатгагчийн хураамжийн орлогын өсөлтөөс хамаарч даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ өсөх бөгөөд “Хаан даатгал” ХХК-н хувьд олгосон нөхөн төлбөрийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. 2015 онд нийт 844 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байсан бол 2016 онд нөхөн төлбөрийн хэмжээ 1,072 сая төгрөг болж 34 хувиар өссөн байна.