Та даатгалын тохиолдлын үед дараах арга хэмжээг авч, даатгалын шуурхай албаны утаснаас заавар, зөвлөгөөг авна.
Аюулгүй байдлыг хангах |
Хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна. |
Гэмтэж бэртсэн хүмүүст туслах |
Өөрийн болон бусдын эрүүл мэнд хамгийн чухал тул анхны тусламж үзүүлж, шаардлагатай бол эмнэлгийн яаралтай тусламж (103) дуудна. |
Мэдэгдэх |
Холбогдох мэргэжлийн байгуулага (ЗЦГ, ОБЕГ, контор, ОСНАА)- д хандах Шуурхай алба болон Хаан Даатгал ХХК-д Улаанбаатар хотод 24 цагийн дотор, хөдөө, орон нутагт 72 цагийн дотор мэдэгдэж, бүртгүүлэх. |
Ослыг баримтжуулах |
Ослын үеийн орчин нөхцөл, тохиолдыг харуулсан 7-8 зураг авах, 1-2 минутын дүрс бичлэг хийх |
Зам тээврийн ослын үед:
1. Ослын газраас хөдлөхгүй байх, |
Галын ослын үед:
1. Аюулгүй байдлыг ханган, хохирлыг ихэсгэхгүй байх боломжит арга хэмжээг авах, 2. Хүн гэмтсэн тохиолдолд яаралтай түргэн тусламж (103) дуудах, 3. ОБЕГ (105) болон Гал унтраах анги (101)-д дуудлага өгөх 4. Хаан даатгал ХХК-ийн 7000-0808 дугаарт мэдэгдэх, 5. Зураг бичлэг хийн, баримтжуулах |
Усны ослын үед:
1. Аюулгүй байдлыг ханган, хохирлыг ихэсгэхгүй байх боломжит арга хэмжээг авах, 2. Хүн гэмтсэн тохиолдолд яаралтай түргэн тусламж (103) дуудах, 3. Харьяалагдах СӨХ, контор (ОСНАА)-т мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд ОБЕГ (105)-д дуудлага өгөх 4. Хаан даатгал ХХК-ийн 7000-0808 дугаарт мэдэгдэх, 5. Зураг бичлэг хийн, баримтжуулах |