Эрсдэлгүй орон сууцны иж бүрэн даатгал

 

“ЭРСДЭЛГҮЙ” ОРОН СУУЦНЫ ИЖ БҮРЭН ДААТГАЛ

Бидний судалгаагаар нийслэлийн орон сууцны өрхүүдийн 10 айл тутмын 1 нь ус алддаг бол 3 айл тутмын нэг нь ямар нэг байдлаар ус алдалтад өртөх магадлалтай байдаг байна. Эрсдэл ийм өндөр байгаагийн гол шалтгаан нь насжилт өндөртэй хуучны орон сууцнууд болон сан, цахилгааны чанартай материал ашиглаагүй шинэ орон сууцнууд юм. Та сард 1,500₮, 5,000₮, 10,000₮ байрны ашиглалтын төлбөр дээрээ нэмж төлөөд “ЭРСДЭЛГҮЙ” орон сууцны иж бүрэн даатгалын багцаас сонголтоо хийн даатгуулж дээрх эрсдэлүүд учрахад нөхөн төлбөр аваарай.

Бүтээгдэхүүний давуу тал

Өөрийн орон сууцанд учирсан болон өөрийн буруугаас үүдэлтэй бусдын орон сууц, хөрөнгөнд учруулсан хохирлоо даатгуулах боломжтой

Хэн даатгуулах вэ?

1. Орон сууц өмчлөгч, хамтран амьдрагч

2. Орон сууц түрээслэгч, түрээслүүлэгч

Сонгох багц

Стандарт багц

Классик багц

Премиум багц

Даатгалын зүйл

Хөрөнгө

Хариуцлага

Хөрөнгө

Хариуцлага

Хөрөнгө

Хариуцлага

 Орон сууц

 

 

 Бусдын орон  сууцны   өмнө хүлээх хариуцлага

 

 

 Орон сууц

 Тавилга

 

Бусдын орон сууц, түүнд байршуулсан тавилгын өмнө хүлээх хариуцлага

 

 Орон сууц

 Тавилга

 Цахилгаан хэрэгсэл

Бусдын орон сууц, түүнд байрлах тавилга цахилгаан хэрэгсэлийн өмнө   хүлээх хариуцлага

Ямар эрсдэлээс хамгаалах вэ?

  Өөрийн орон сууцанд болон өөрийн буруугаас бусдын орон сууцанд учруулсан

  1. Бүх төрлийн УСНЫ
  2. ГАЛЫН

Даатгалын үнэлгээ

1.300.000₮

1.300.000₮

4.000.000₮

4.000.000₮

8.000.000₮

8.000.000₮

Даатгалын хураамж

Жилийн 18.000₮  

 /Сар бүр 1.500₮/

Жилийн 60.000₮ 

/Сар бүр 5.000₮/

Жилийн 120.000₮ 

/Сар бүр 10.000₮/

Даатгалын хугацаа

1 жил

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Өргөдөл, албан бичиг;
  2. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, акт /Ус алдалт бол орон сууцны контор, гал бол ОБЕГ/
  3. Сүүлийн 2 сар даатгалын төлбөр төлсөн баримт /Байрны мөнгө төлсөн баримт/
  4. Эзэмшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар /Хэрэв тухайн байртай хаяг зөрдөг бол орон сууцны гэрчилгээний хуулбар/