Мэргэжлийн хариуцлагын даатгал

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Даатгалын зүйл

  • Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд буюу бусдад учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлын хариуцлага.

Даатгалын эрсдэл

  • Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, түүний санаатай бус үйл ажиллагаа

Даатгалын үнэлгээ, хураамж

  • Даатгалын хариуцлагын хэмжээ 5,000,000 төгрөгнөөс багагүй байна.
  • Шүүхээр шийдвэрлүүлэх зардлын хэмжээ 500,000 төгрөгнөөс багагүй байна.
  • Даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийг даатгуулсан хариуцлагын дүнгээс 1,2 хувиар, шүүхийн зардлын дүнгээс 1,0 хувиар, тэмдэгтийн хураамжийн зардлын даатгалын хураамжийг нэхэмжлэл тус бүрд 1000 төгрөг байхаар тооцно.
  • Даатгуулагч хүсвэл өөрийн хүлээх хариуцлагатай байж болох ба энэ нь 50,000 төгрөгнөөс багагүй байна.

Даатгалын нөхөн төлбөр

  • Хэрэв гуравдагч этгээдийн өмнө даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр бусад даатгагчид даатгагдсан бол даатгагчийн хүлээх хариуцлага нь хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний хүлээх хариуцлагын дээд хязгаар эзлэх хэмжээгээр хязгаарлагдана.
  • Даатгуулагч даатгагчийн өмгөөлөгчийг сонгоогүй тохиолдолд шүүхийн зардлыг өөрөө хариуцна.
  • Даатгагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхээр орж ялагдсан нөхцөлд даатгуулагчийн сонгосон өмгөөлөгч дараагийн шатны шүүхээр орж ялвал шүүхийн зардлыг нөхөн төлнө.
  • Даатгуулагч гуравдагч этгээдээс гаргасан хохирлын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзвэл төлөхөөс татгалзаж болох ба уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх явцад шаардагдах зардлыг даатгагчид урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр төлнө. Даатгуулагч уг заргаа авсан тохиолдолд даатгагч шүүхийн шийдвэр гаргуулахтай холбогдон гарсан зардлыг энэхүү нөхцөлийн 2-д заасан хязгаараас хэтрүүлэх гүйгээр түүнд нөхөн олгоно.
  • Даатгуулагч гуравдагч этгээдийн хохирлын нэхэмжлэлийг шүүхээр
  • шийдвэрлүүлэх явцад заргаа авч чадаагүй тохиолдолд даатгагч шүүхийн
  • шийдвэр гарахтай холбогдон гарсан зардлыг нөхөн олгохгүй
  • Даатгагч нь гуравдагч этгээдэд учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын эсвэл Монгол улсын шүүхийн шийдвэрийг үндэс болгоно.
  • Даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг даатгалын гэрээнд заасан хариуцлагын хязгаарын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр нөхөн олгоно.

 Даатгалын хугацаа

  • 1 жил хүртэл

 Даатгуулагчийн   тусгай үүрэг

  • Даатгалын тохиолдол болсон үед даатгуулагч нь даатгагчийн зөвшөөрөлгүйгээр хохирлын хэмжээ болон өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх, нөхөн төлбөр урьдчилан амлахгүй байх, хохирлын нэхэмжлэлийг бүрэн буюу хэсэгчлэн төлөхгүй байх
  • Гуравдагч этгээд өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол нөхөн төлөхийг шаардсан гомдол, нэхэмжлэл гаргасан тохиолдолд даатгагчид 72 цагийн дотор (телефон утас, факс, албан бичгийн аль боломжит хэлбэрээр) мэдэгдэж, даатгагчийн томилсон төлөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах
  • Даатгалын тохиолдол бий болсон үед даатгалын гэрээнд тусгагдсан баримт, материалыг өөрийн зардлаар бүрдүүлэн хуанлийн 90 хоногийн дотор даатгагчид хүлээлгэн өгөх.
Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлт
  • Өргөдөл, Албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгаа
  • Мэргэжлийн байгууллагын акт, баримт, дүгнэлт, тодорхойлолт, хохирлын үнэлгээ
  • Шаардлагатай гэж үзсэн бусад баримт