Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал

ХҮНД МАШИН, МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Энэ даатгалаар даатгуулагчийн эзэмшиж ашиглаж байгаа өндөр үнэ бүхий хүнд даацын машин, механизмыг ажлын талбай дээр ажиллаж байх үед болон гарааш, зогсоол, талбайд байрлах үед учрах аливаа эрсдэлүүдээс даатгаж учирсан хохирлыг нөхөн төлөх ба эрсдэл учирсны улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдаж санхүүгийн хүндрэлд орохоос урьдчилан сэргийлнэ.

 Даатгалын зүйл

  • Барилга угсралт, зам засвар, уул уурхай, хөдөө аж ахуйн болон бусад салбарт ашиглагддаг тусгай зориулалтын болон хүнд даацын машин, механизм байна.

Даатгалын эрсдэл

  Үндсэн эрсдэл

  • Даатгуулагч хүнд даацын машин, механизмыг ашиглаж байх үед гарах онхолдох, мөргөлдөх, биет зүйл мөргөх зэрэг осол
  • Даатгуулагчаас бусад этгээд жолоодох, ажиллуулах үеийн гэнэтийн аваар осол
  • Хүнд даацын машин механизм гарааш, зогсоол талбайд байрлах үед биет зүйлд цохиулах, мөргүүлэх, дээрээс биет зүйлс унах зэрэг осол

  Нэмэлт эрсдэл

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан ба шороон шуурга/
  • Хулгай, дээрэм, түүний үр дагавар

 Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг даатгуулах машин механизмын зах зээлийн үнийг үндэслэн тогтооно.

 Даатгалын хураамж

  • Даатгалын хураамжийг даатгуулах машин механизмын онцлог, сонгосон эрсдэл зэргээс хамааруулан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

 Даатгалын хугацаа

  • 1 жил хүртэл

 Нөхөн төлбөрийн   бүрдүүлэх материал

  • Өргөдөл, Албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгаа
  • Мэргэжлийн байгууллагын акт, баримт, дүгнэлт, тодорхойлолт, хохирлын үнэлгээ
  • Шаардлагатай гэж үзсэн бусад баримт