Хариуцлагын даатгал

1.Даатгалын зүйл

  • Даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлага.

2.Даатгалын эрсдэл

  • Бусдын амь нас эрүүл мэндэд учруулж болох хохирол.
  • Бусдын эд хөрөнгөнд учруулж болох хохирол.

 

3.Даатгалын үнэлгээ, хураамж

  • Хариуцлагын нийт хэмжээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан 10 сая төгрөгнөөс багагүй хэмжээгээр тогтооно.
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, тэмдэгтийн хураамжийг тогтоосон тарифаар тус тус үнэлж хураамжийг тусгайлан тооцно.
  • Даатгалын нэг удаагийн тохиолдлоор даатгагчийн хүлээх хариуцлагын хэмжээ нийт хариуцлагын дүнгийн 50 хувиас ихгүй байна.
  • Даатгалын хураамжийн хэмжээ даатгуулсан хариуцлагын үнэлгээ болон шүүхийн зардлын  1,0 хувиас багагүй байна.
  • Тэмдэгтийн хураамжийн зардлын даатгалын хураамж нэхэмжлэл тус бүрд 1000 төгрөг байна
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг нийт даатгуулсан хариуцлагын 10 хувиас багагүй байхаар тооцож мөнгөн дүнгээр даатгалын гэрээнд тусгана.

4.Даатгалын нөхөн төлбөр

  • Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэс болгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар завдаж байгаа болон давж заалдаж буй бол энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  • Шүүхийн зардлыг жишиг тарифийг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  • Даатгуулагч нь даатгагчийн өмгөөлөгчийг сонгоогүй тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг өөрөө хариуцна.
  • Анхан шатны шүүхээр Даатгагчийн өмгөөлөгч ялагдсан нөхцөлд давж заалдах шатны шүүхээр Даатгуулагч өөрийн өмгөөлөгчийг сонгож ялсан тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлнө.
  • Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  • Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.
  • Дараах тохиолдолд нөхөн төлбөр төлөхгүй. Үүнд:
    • Даатгуулагчийн ажилчид албан хаагчид ба дадлага хийж буй иргэдийн хөрөнгийн буюу амь нас эрүүл мэндийн хохирол болон даатгуулагчийн өөрийн хөрөнгөд учирсан хохирол;
    • Даатгуулагчийн үл хөдлөх хөрөнгө, байр барилга, тоног төхөөрөмж түр авсан, зээлсэн, түрээслэсэн, лизингээр гэрээгээр авсан эд хөрөнгөнд учирсан хохирол;
    • Даатгуулагчийн эрхэлж буй үйл ажиллагаа нь Монгол улсын зохих лиценз зөвшөөрөлгүй байхад тохиолдсон бусдын амь нас, эрүүл мэнд, хөрөнгөд хохирол учирсаны төлөө хүлээх хариуцлага;
    • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
    • Байгал орчны экологид учруулсан хохирол;
    • Даатгуулагчийн санаатайгаар бусдын амь нас, эд хөрөнгөд учруулсан хохирол;
    • Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал;
    • Даатгуулагчийн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн, усан, агаарын тээврийн хэрэгслэлийг эзэмших жолоодохоос үүсэх хохирол;
    • Цацраг туяа, цөмийн болон бусан рентген хорт хоргүй туяанаас үүдсэн хохирол;
    • Даатгуулагчийн бусдын жор, патент, лиценз гэрчилгээний эрхийг зөрчсөнөөс үүссэн хохирол;
    • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
    • Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
    • Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 14 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
    • Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл ташаа болон даатгалын асууллагыг үнэн зөв өгөөгүй бол;
    • Даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
    • Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
    • Гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
    • Даатгалын зүйлд гарсан хохиролоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
    • Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
    • Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
    • Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалсанаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
    • Даатгалын эрсдлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар байгаль орчинд учирсан хохирол;
    • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
    • Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр хөрөнгийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлөхгүй;
    • Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн буруугаар үнэлгээний 80 хувиар нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгуулагч даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол даатгалын үлдсэн хугацаанд даатгуулагчийн буруугаас гарсан хохирлыг нөхөн төлөхгүй;
    • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох орчин нөхцөл бүрдүүлсэн;
    • Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
    • Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
    • Даатгуулагчийн сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед гарсан аливаа хохирол;
    • Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
    • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлсөний дараагаар буруутай этгээдээр нөхөн төлсөн болох нь илэрвэл даатгагчид нөхөн төлбөрийг  буцаан шилжүүлнэ;
    • Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
    • Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
    • Террорист үйл ажиллагааны улмаас учирсан аливаа хохирол;
    • Нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлагийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
    • Даатгуулагч даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол.

5.Даатгуулаг-чийн тусгай үүрэг

  • Даатгуулагч Даатгагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн буруутай болохыг хүлээн зөвшөөрөхгүй байх, хохирлыг нөхөн төлнө гэж амлалт өгөхгүй байх, гарсан хохирлыг бүрэн болон хэсэгчлэн төлөхгүй байх;
  • Даатгалын тохиолдол бий болсон үед даатгалын гэрээнд тусгагдсан баримт, материалыг өөрийн зардлаар бүрдүүлэн 90 хоногийн дотор даатгагчид хүлээлгэн өгөх.
  • Байгууллагын үйл ажиллагааны чиглэлд гарсан өөрчлөлтийг цаг тухайд нь даатгагчид мэдэгдэх