Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДАЛТЫН ДААТГАЛ

Энэ даатгалаар даатгуулагч мэргэжлээс шалтгаалах болон ердийн өвчин, гэнэтийн ослын улмаас тодорхой хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.

Даатгалын зүйл

Хөдөлмөр эрхлэгч 18-60 насны МУ-ын болон гадаадын иргэн, харьяалалгүй иргэдийн хөдөлмөрийн чадвар түр алдалт байна.

Даатгалын эрсдэл

  • Ердийн өвчин
  • Гэнэтийн осол

Даатгалын үнэлгээ

Нэг өдөрт ногдох даатгалын үнэлгээг 2’500-5’000 төгрөгөөр тогтоож хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрх үргэлжлэх хамгийн их хугацаа болох 90 хоногоор үржүүлж даатгалын нийт үнэлгээг тогтооно.

Даатгалын хугацаа

Даатгалын гэрээг 90 хоногоос нэг жил хүртэл хугацаагаар байгуулж болох ба даатгуулагч өөрөө сонгоно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээ, хугацаанаас хамааруулан 4,0%-6,0%-иар тооцно.