Автотээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРЭН ДААТГАЛ

Энэ даатгалаар даатгуулагчийн эзэмшиж, ашиглаж байгаа автотээврийн хэрэгсэл зам тээврийн осол орох, зогсоол гаражид байх болон оруулах, гаргах үед учирсан хохирол, хулгай дээрэм, гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлийн улмаас учирсан хохирол зэргийг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлнө.

Онцлог давуу тал:

  • Ослын шалтгаанд хэн буруутайг харгалзахгүй даатгуулагчийнхаа хохирлыг шуурхай барагдуулдаг.
  • Даатгалын хураамж жил бүр тогтвортой 5%-иар буурна.

Даатгалын зүйл

Иргэд, аж ахуй нэгжийн эзэмшил, өмчлөлд байгаа А,B,C,D ангиллын тээврийн хэрэгсэл байна.

Даатгалын эрсдэл, үнэлгээ, хураамж

Даатгалын үнэлгээг тогтоохдоо автотээврийн хэрэгслийн тухайн үеийн зах зээлийн үнийг үндэслэн даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

Нөхөн төлбөр

  • Даатгуулагч тээврийн хэрэгслээ зах зээлийн үнээр нь бүрэн даатгуулсан тохиолдолд учирсан хохирлыг 100% нөхөн төлнө.
  • Тээврийн хэрэгслээ зах зээлийн үнээс багаар үнэлж даатгуулсан тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж учирсан хохирлыг хувь тэнцүүлэн нөхөн төлнө.