Эд хөрөнгийн даатгал

ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Энэ даатгалаар таны эзэмшиж ашиглаж байгаа бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд гэнэтийн тооцоологдоогүй хүчин зүйлсийн нөлөөгөөр хохирол учирсан тохиолдолд даатгагч даатгалын үнэлгээнд багтаан буцаан сэргээх зардлыг нөхөн төлнө.

Хэдийгээр та өөрөөсөө шалтгаалан хөрөнгөндөө учирч болох аливаа эрсдлээс сэргийлж чадах ч танаас үл хамаарч ирэх олон төрлийн эрсдэл байдаг.

Даатгалын зүйл

  • Үл хөдлөх хөрөнгө
  • Барилга байгууламж
  • Суурилуулсан болон суурилуулдаггүй тоног төхөөрөмж
  • Оффисын болон гэр ахуйн тавилга эд хогшил
  • Оффисын болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
  • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/

Нэмэлт эрсдэл

  • Даатгуулагч шаардлагатай гэж үзвэл нэмэлт хураамж төлснөөр доорх эрсдэлээс сонгон даатгуулах боломжтой
  • Гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл
  • Ахуйн эрсдэл
  • Хулгай дээрэм түүний үр дагавар

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн зах зээлийн үнийг баримтлан тогтоох ба даатгуулах хөрөнгө нь доорх шинжийг агуулсан байна.
  • Өмчлөгч, эзэмшигч нь тодорхой байх
  • Зах зээлийн үнэ тодорхойлогдохуйц байх
  • Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах марк серийн дугаартай байх.

 

БАРАА МАТЕРИАЛЫН ДААТГАЛ

Энэ даатгалаар даатгуулагчийн агуулахад хадгалагдаж байгаа болон лангуун дээр зарагдаж байгаа бараа, бүтээгдэхүүн, түүхий эд материалд учирч болох аливаа гэнэтийн тооцоологдоогүй эрсдэлийн улмаас учирсан хохирлыг даатгагч даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

Даатгалын зүйл

  • Бараа, бэлэн бүтээгдэхүүн
  • Түүхий эд материал
  • Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Даатгалын эрсдэл

Үндсэн эрсдэл

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан
  • соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
  • Сантехикийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
  • Байгалийн гамшиг

Нэмэлт эрсдэл

  • /Даатгуулагч шаардлагатай гэж үзвэл нэмэлт хураамж төлснөөр доорх эрсдэлээс даатгуулах боломжтой/
  • Гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл
  • Ахуйн эрсдэл
  • Хулгай дээрэм түүний үр дагавар

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг тогтоохдоо барааны нэр төрөл тус бүрээр тухайн агуулахад байх сар бүрийн дундаж үлдэгдэл болон эд хариуцагчийн сарын тооцоо бодсон барааны үлдэгдлийг үндэслэн өртгийн үнээр тогтооно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг барилга болон агуулахын хийц материал, аюулгүй байдлын түвшин, бараа бүтээгдэхүүний шинж чанараас хамааран даатгалын үнэлгээнээс тооцно.