Компанийн стратеги

Үнэт зүйлс

Гүйцэтгэл - Өмнөө тодорхой зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө тэмүүлдэг

Манлайлал - Сайн ажилтан, менежер төдийгүй сайн манлайлагч байж аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлэн, шинэ санаа, бүтээлч хандлагыг нэмэгдүүлж алхам бүртээ стандарт чанарыг эрхэмлэнэ

Дэвшилтэт чанар - Үйл ажиллагаа ямагт сайжруулан хэрэглэгч төвтэй байж шинийг санаачлагч, суралцагч, нэвтрүүлэгч байгууллага болно

Багийн ажиллагаа - Бүтээлч хамт олон амжилтын түлхүүр

Найдвартай байдал - Бид үргэлж компанийн сайн засаглалыг суралцан хэрэгжүүлж, хариуцлагатай байж, мэргэжлийн өндөр ёс зүйн хэм хэмжээг баримтлан хуулийн хүрээнд ажиллаж даатгуулагчдынхаа итгэлийг даах үнэнч туслагч байх болно.

Алсын хараа

Олон улсын даатгалын мэргэшсэн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлж, даатгуулагчийнхаа эрх ашгийг эрхэмлэн хүндэлсэн тэргүүний компани болохыг эрмэлзэнэ.

Эрхэм зорилго

Даатгуулагч бүрийнхээ итгэлийг хүлээж, амжилтад хөтөлсөн, олон улсын стандартад нийцсэн тэргүүний даатгалын байгууллага болно.

Чанарын бодлого

Даатгалын мэргэшсэн үйлчилгээг хууль эрх зүйн хүрээнд хэрэглэгч бүрийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүргэж, хүний нөөц, мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан шинийг санаачлагч, тасралтгүй хөгжигч байгууллага байна.