ТУЗ-ын гишүүд

 

Ж.БАЯРСАЙХАН | ТУЗ-ИЙН ДАРГА

Ноён Ж.Баярсайхан нь Шинжлэх Ухаан Техникийн Их сургуулийг автын инженер мэргэжлээр бакалавр, Хан-Уул дээд сургуулийг Бизнесийн Удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Тэрээр “Барилгын цэргийн засварын механикийн завод”, “Авто-Импекс” ХХК, “Засагтхан Стоунс“ ХХК, “Лет Форекс ББСБ” ХХК зэрэг компаниудад удирдах албан тушаал хашиж байгаад одоо “Хаан даатгал” ТУЗ-ын даргаар ажиллаж байна.

Г.ЭНХБИЛЭГ | ТУЗ-ИЙН ГИШҮҮН

Ноён Г.Энхбилэг нь МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, Австрали улсын Ла-Тробe Их Сургуулийг бизнесийн Удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Тэрээр “АПУ ”ХХК-д санхүү эрхэлсэн захирлаар ажилладаг бөгөөд нефтийн бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл борлуулалтын салбарт удирдах албан тушаалд 20 жил ажилласан туршлагатай.

А.МЭНДБАЯР | ТУЗ-ИЙН ГИШҮҮН 

Ноён А.Мэндбаяр нь ХБНГерман улсын Берлин хотын Техник эдийн засгийн дээд сургуулийг гадаад худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Тэрээр “Грийт Эмпайр” ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажилладаг бөгөөд үйлдвэрийн ханган нийлүүлэлт, ложистик, төслийн удирдлагын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай.

Б.БУЯНТОГОС | ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН

Хатагтай Б.Буянтогос нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Компанийн засаглалаар мэргэшсэн магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг  Эрх зүйн магистр зэргээр тус тус төгссөн.

Б.Буянтогос нь "Хасагт хайрхан Коллеж"-д багш, Anderson & Anderson LLP Ахлах хуульч, 2013 оноос одоог хүртэл Өмгөөллийн "Эл Ар Си Эм" ХХН -ийн Партнер хуульчаар ажиллаж байна.

Г.РАГЧААСҮРЭН | ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН

Доктор Г.Рагчаасүрэн нь МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг Эдийн Засагч мэргэжлээр бакалавр, Их Британийн Манчестерийн Их Сургуулийн эдийн засгийн ухааны магистр, мөн тус сургуульдаа эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалан тус тус төгссөн.

Өнгөрсөн хугацаанд “МУИС”-ийн “Эдийн Засгийн сургууль”-д багш, Их Британийн “Эссексийн Их Сургууль болон Умард Ирландын Белфастийн Хатан Хааны Их Сургуульд профессороор ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр 2013 оноос эхлэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний “Гэрэгэ Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Б.ТҮВШИНТӨГС | ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН

Доктор Б.Түвшинтөгс нь МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг Санхүүч, Эдийн Засагч мэргэжлээр бакалавр, Их Британийн Манчестерийн Их Сургуулийг эдийн засгийн ухааны магистр, АНУ-ын Бостоны Их Сургуульд Докторын зэрэг хамгаалан тус тус төгссөн.

Тэрээр эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн (ERI) захирлаар ажилладаг бөгөөд макро эдийн засаг, сангийн болон мөнгөний бодлогын чиглэлээр судалгаа хийдэг Монгол улсын тэргүүлэх зэргийн эдийн засагч нарын нэг юм.

Н.ЖАВХЛАН | ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН

Ноён Н.Жавхлан нь ШУТИС-ийн ЭХИС-ийг Цахилгааны инженерээр, СЭЗДС-ийг Санхүүгийн менежерээр тус тус бакалавр зэргээр, Удирдлагын академийг Төрийн удирдлага магистр зэргийг хамгаалан төгссөн.

Тэрээр БСШУЯ-нд Боловсролын үнэлгээний төв мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, "Синглтон" ХХК, "Бизнетворк Консалтинг" ХХК-иудад Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаад 2017 оноос "Могул Консалтинг Сервис" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Ж.ГАНХУЯГ | ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН

Ноён Ж.Ганхуяг нь МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг Санхүүч, Эдийн Засагч мэргэжлээр бакалавр, Австралийн "La trobe" их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр хамгаалан тус тус төгссөн.

Тэрээр ХОТШ банк, Голомт банкуудад Нягтлан бодогч, эдийн засагч, "Монгол Лизинг" ХХК-д Гүйтгэх удирдлага, 2008-2016 ХУД-ийн Засаг дарга, 2017 оноос "Тдблч" ХХК-ийн ТУЗ гишүүн, 2019 оноос "Бамбууш" ХХК Зөвлөхөөр ажиллаж байна.