Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь дахь хэсэг ”Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсч байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна”, 42 дугаар зүйлийн 42.1-дэхь хэсэг “Мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын даатгалд заавал даатгуулна”-т заасны дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч хуульч нь Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байх үүрэгтэй.

Хэн даатгуулах вэ?

Өмгөөлөгчид

Хуульч

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол

Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол

Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол

Даатгалын үнэлгээ

10.000.000 төгрөг

Даатгалын хураамж

50.000 төгрөг

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

Даатгалын гэрээ

Даатгуулагчийн өргөдөл

Гэрээнд тусгагдсан бусад шаардлагатай материал

 

Онлайн даатгалд хамрагдах