ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Орон сууцны иж бүрэн даатгал

“ЭРСДЭЛГҮЙ” ОРОН СУУЦНЫ ИЖ БҮРЭН ДААТГАЛ

Бидний судалгаагаар нийслэлийн орон сууцны өрхүүдийн 10 айл тутмын 1 нь ус алддаг бол 3 айл тутмын нэг нь ямар нэг байдлаар ус алдалтад өртөх магадлалтай байдаг байна. Эрсдэл ийм өндөр байгаагийн гол шалтгаан нь насжилт өндөртэй хуучны орон сууцнууд болон сан, цахилгааны чанартай материал ашиглаагүй шинэ орон сууцнууд юм. Та сард ердөө 1,500₮ байрны ашиглалтын төлбөр дээрээ нэмж төлөөд “ЭРСДЭЛГҮЙ” орон сууцны иж бүрэн даатгалд даатгуулж дээрх эрсдэлүүд учрахад нөхөн төлбөр аваарай.

Хэн даатгуулах вэ?

Орон сууц өмчлөгч, хамтан амьдрагч

Орон сууц түрээслэгч, түрээслүүлэгч

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

Өөрийн болон өөрийн буруугаас бусдын орон сууцанд учирсан эсхүч учруулсан

Бүх төрлийн ус алдалт

Гал

Даатгалын үнэлгээ

Хөрөнгийн даатгал 1.300.000 төгрөг

Хариуцлагын даатгал 1.300.000 төгрөг

Даатгалын хураамж

Сард 1.500 төгрөг. Жилийн 18.000 төгрөг

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

Эрсдлээ бүртгүүлэх /75757588, 70000808, www.khaandaatgal.mn/

Мэргэжлийн байгууллагын дүгнэлт /Ус алдалт бол орон сууцны контор, гал бол ОБЕГ/

Сүүлийн 2 сар даатгалын төлбөр төлсөн баримт /Байрны мөнгө төлсөн баримт/

Эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар /Хэрэв тухайн байртай хаяг зөрдөг бол орон сууцны гэрчилгээний хуулбар/