ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Жолоочийн хариуцлагын даатгал

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Зам тээврийн ослын 90% нь жолоочийн буруугаас үүдэлтэй байдаг. Иймд жолоочийн замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлагыг энэхүү бүтээгдэхүүн даатгах юм.

Хэн даатгуулах вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр

Тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран, мэргэшсэн жолооч болон C, D ангиллын жолооч нар

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

Жолоочийн буруугаас үүдэлтэй бусдын:

  • Амь нас
  • Эрүүл мэнд
  • Эд хөрөнгө

Даатгалын үнэлгээ

A, B, M ангиллын тээврийн хэрэгсэл механизм 5.000.000 төгрөг

C, D, мэргэшсэн болон C, D ангиллын жолооч 10.000.000 төгрөг

Даатгалын хураамж

Тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч суурь хураамж дараах байдалтай байна.

А ангилал 12.500 төгрөг

B ангилал 33.000 төгрөг

C ангилал 42.500 төгрөг

D ангилал 53.000 төгрөг

M буюу механизмын ангилал 12.500 төгрөг

Мэргэшсэн болон C, D ангиллын жолооч нар 33.000 төгрөг

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

Автосос дуудаж ослыг баталгаажуулах /7000-3000/

Замын цагдаагийн байгууллагын ослын дүгнэлт, тодорхойлолт

Даатгалын гэрээ

Холбогдогч жолооч нарын иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийн хуулбар

Эрх бүхий байгууллагын хохирол үнэлгээний тайлан