Блог

Дэлхийн хамгийн адал явдалтай аяллын чиглэлүүд

 

“Ти плас Эл” нэртэй судалгааны байгууллагаас дэлхий дээрх хамгийн адал явдалтай аялаж болох газруудыг тодруулжээ. Энэ жагсаалтанд Америк, Чилийн Андын нуруу, Тайланд зэрэг улсууд оржээ. Хамгийн адал явдалтай аялаж болох улс орнуудын жагсаалтанд манай орон ч багтсан байна.

АНУ-ын баруун мужуудыг дамнан оршдог Yellowstone River байгалийн цогцолбор газраар мориор аялах нь хамгийн адал явдалтай аяллын жагсаалтыг тэргүүлжээ.

Чили улсын Андын нурууны дагуух Футалюфу голын эрэг дагуу явган аялал хийж, тэндээсээ Номхон далайд завиар аялаж ч болно.

Жагсаалтын гуравдугаар байранд Тайланд улсад байх Алтан Гурвалжин нэртэй байгалийн үзэсгэлэнт газар оржээ. Та энэ үзэсгэлэнт нутгаар өөрийн тааллаар өдөрт хэдэн км газрыг ч дугуйгаар туулж болно. Тайланд улсад 8 өдрийн турш хамгийн сонирхолтой аялал хийхэд 3500 ам.доллар шаардлагатай.

Төв Америкийн Коста Рика улсын ойд шүхрээр бууж, идэвхтэй галт ууланд авирч, нутгийн ард иргэдээс өв соёлынх нь тухай олж мэдэх дэлхийн хамгийн адал явдалтай аялалын нэг юм. Энэ аялалаар 7 хоног явахад 2900 ам.доллар танд хэрэгтэй.

Жагсаалтын дараагийн байранд Финланд улс оржээ. Энд та өвлийн улиралд нохойтой чарга хөлөглөж, цасан урцанд тухалж болно.

Та Мексик улсад Далайн саарал халимнуудыг ойроос харж, тэднийг жигнэж, биед нь үзлэг хийхэд тусалж, дэлхийн Улаан номонд ороод байгаа далайн яст мэлхийнүүдийг усанд нь буцааж тавих зэрэг ажилд оролцно. Энэ аялал 8 хоног үргэлжлэх бөгөөд 2400 ам.долларын үнэтэй.

 

Жагсаалтын дараа дараагийн байруудад Франц улсаар дугуйтай аялах, Йордан улсын Сөнөсөн тэнгисийг үзэх, АНУ-ын Их Хавцалаар аялах зэргийг дэлхий дээрх адал явдал дүүрэн аялал гэжээ.

Энэ жагсаалтанд Монгол улс багтсан нь анхаарал татаж байна.  Манай улсын Хөвсгөл нуурын онгон байгалийг үзэж, Монголын говь нутгаар хоёр бөхт тэмээтэй аялахыг дэлхийн хамгийн адал явдалтай аялалын тоонд оруулжээ. Монгол улсын алс, баруун нутагт морь тэмээ унаж, монгол үндэсний эсгий гэрт, зуухны дэргэд тухалах энэ аялал 13 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Манай улсыг зорин ирж, энэ аялалд хамрагдах хүмүүс 3700 ам.доллар төлдөг гэнэ.