Блог

Түгээмэл Асуултууд

 

-Яагаад Хаан Даатгал надад нөхөн төлбөр өгөхгүй байна вэ?/Яагаад надад бүрэн нөхөн төлбөр өгөхгүй байна вэ?

Нөхөн төлбөр олгогдох болон хасагдах нөхцөл гэрээний дагуу хуулийн хүрээнд явагддаг.

Даатгалын компани гэрээний нөхцөл зөрчин өгөхгүй гэх эрх байдаггүй болно. Та гэрээгээ хийлгэхдээ сайн тайлбарлуулж, гэрээтэй танилцаарай.

 

-Хэрхэн холбогдох вэ? /Санал хүсэлт болон гомдол/

Лавлах утас болох 75757588, 70000808 дугаарт холбогдоно уу. Эсвэл манай чатбот /мессенжэр/ ашиглан онлайнаар холбогдох боломжтой. --> [Энд дар]

 

-Шуурхай алба гэж юу вэ?

Даатгалын шуурхай алба нь ослын баталгаажуулалт хийн, даатгалын нөхөн төлбөрийн талаар холбогдох зөвлөгөө өгдөг байгууллага юм.

Харин нөхөн төлбөрийн материалыг даатгуулагч /хэрэв хохирогч байгаа бол хохирогчийн хамт/ гэрээнд заасны дагуу даатгалын компанидаа бүрдүүлэн өгнө.

Даатгалын шуурхай албад материал бүрдүүлэн өгдөггүй болно.

Та нөхөн төлбөрийн материалаа өөрийн биеэр ирэлгүй манай чатбот /мессенжэр/ ашиглан онлайнаар явуулах боломжтой. --> [Энд дар]