Мэдээ мэдээлэл

Хаан Даатгал компанийн харилцагчийн шинэ жилийн бэлэг дундах ид шид

Хаан Даатгал компани нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллагч, харилцагч байгууллагуудынхаа шинэ жилийн бэлгэд ид шидийг шингээлээ. Жил бүр харилцагч байгууллагууддаа илгээдэг шинэ жилийн мэндчилгээндээ ИД ШИДИЙН ОРОН-2 төслийн санхүүжилтэд өгөх хандивыг багтаан, харилцагч байгууллагуудынхаа нэрийн өмнөөс нийгэм, хүүхэд, залуус уруу чиглэсэн үлгэр жишээ болсон уг төслийг дэмжив.

Бидний нандин эрдэнэ, улс орны тулах ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжиж боловсрох эрхийн төлөө хүүхэд залуусын ирээдүйд чиглэсэн ИД ШИДИЙН ОРОН-2 шиг олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг бусад даатгалын компаниуд болон бизнесийн байгууллагууддаа уриалж байна.