ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Тээврийн хэрэгслийн даатгал

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Зогсоолд байх үед машиныг тань шүргээд явчихсан, өглөө гэрээсээ гарахад толио хулгайд алдчихсан, халтиргаатай замаас болж шон мөргөж, замын хөдөлгөөний ачааллаас үүдэн осол гаргаж байв уу? Бусдаас нэхэмжлэх боломжгүйгээр хохироод үлдсэн өөрийн тээврийн хэрэгслээ төлөвлөгөөгүй зардлаар засуулж санхүүгийн тогтворгүй байдалд орвол та яах вэ?

Жолоочийн хариуцлагын даатгал таны бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг бол таны өөрийн машиныг дээрх эрсдэлээс хамгаалах гарц нь ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ юм.  

Хаан Даатгалын Тээврийн хэрэгслийн даатгал нь:

  • Даатгуулагч таны хэрэгцээнд нийцүүлсэн 4 багцын сонголт
  • 24/7 дуудлагын үйлчилгээ
  • Ирэх шаардлагагүйгээр үйлчлүүлэх даатгал болон нөхөн төлбөрийн онлайн үйлчилгээ
  • Цахимжсан онлайн даатгалын бусад үйлчилгээнүүд
  • Багцаас хамаарч хохирол үнэлгээний зардал гаргах шаардлаггүй