Нэг удаагийн тохиолдлын автотээврийн хэрэгслийн даатгал

НЭГ УДААГИЙН ТОХИОЛДЛЫН АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Даатгалын Зүйл:
Юуг хамгаалах вэ?:
Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн А,В,С,D ангиллын тээврийн хэрэгсэл
Зөвшөөрөгдсөн нэмэлт тоноглол.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:
Зам тээврийн осол
Байгалийн эрсдэл
Гал түймэр, дэлбэрэлт
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ
Даатгалын үнэлгээ
500,000-1,000,000 төгрөг;
Даатгалын хураамж
40,000-80,000 төгрөг;
Даатгуулагчийн ӨХХ (Өөрийн хүлээх хариуцлага буюу даатгуулагчийн өөрөө дааж хариуцах хохирлын хэсэг) 20% байна.
ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ НӨХЦӨЛ
Даатгагчтай хамтран ажиллах гэрээтэй засварын газарт автотээврийн хэрэгслийг засуулахад байрлах хугацааны зардал;
Улаанбаатар хот дотор ослын газраас өөрөө явах боломжгүй болсон автотээврийн хэрэгслийг засварын газар хүртэл тээвэрлэх зардал;
Хохирлын үнэлгээний зардал;
24 цагийн дуудлагын үйлчилгээ;
1 жилийн засварын баталгаа;
Даатгагч хэсэгчилсэн хохирлыг дараах байдлаар барагдуулна. Үүнд:
 
1. Гэмтсэн эд ангиудыг засварлах;
 
2. Гэмтсэн эд ангиудыг солих, нөхөн орлуулах;
 
3. Гэмтсэн эд ангиудыг засварлах, солих, нөхөн орлуулах зардлыг төлөх.
Автотээврийн хэрэгслийн эд ангиудыг сольж тавихдаа:
 
1. Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл 4-өөс доош жил ашиглагдаж байгаа бол уг автотээврийн хэрэгслийг шинэ бөгөөд үйлдвэрийнх нь эд ангиудаар засаж сэлбэх болно;
 
2. Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл 4-өөс дээш жил ашиглагдаж байгаа бол уг автотээврийн хэрэгсэлд тохирох үйлдвэрийнх нь эд ангиудаар засаж сэлбэх болно.
ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ
Даатгуулагч болон түүний зөвшөөрөлтэй этгээд осол болох үед
 
1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм хэрэглэсэн байсан;
 
2. Зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон;
 
3. Жолоодох эрхгүй байсан;
Нөхөн төлбөр шийдвэрлэгдээгүй байхад даатгагчтай зөвшилцөлгүйгээр автотээврийн хэрэгслийг устгасан, зарсан
Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа гарсан эрсдэлээс үүдсэн хохирол буюу 2 дахь удаагийн тохиолдол
Даатгалтай автотээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, хурд хэтрүүлсэн, даац хэтрүүлсэн, найдвартай эсэх, ууланд авирах чадварыг нь туршсан, аюултай эсвэл техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар жолоодсон
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтаар ашиглахыг хориглосон автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон
Даатгуулагчийн сонгосон даатгалын хамгаалалтад ороогүй болон нэмэлт хураамж төлж даатгуулаагүй эрсдэлүүдийн улмаас учирсан хохирол, түүний үр дагавар
Даатгуулагчийн хууль бус болон эрүүгийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирол
Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна учирсан хохирол
Нотлогдоогүй гарз хохирол;
Автотээврийн хэрэгсэл болон эзэмшигч өөрчлөгдсөн, нэмэлт тоноглол хэрэгсэл нэмж тавьсан талаар даатгагчид мэдэгдэж даатгалын баталгааг шинэчлээгүй
Цагдаагийн байгууллагад аваар осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой холбоотой материалыг даатгагчид ирүүлээгүй;
Даатгагчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх, хохирол барагдуулах эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх замаар өөрийнхөө бурууг хүлээсэн
Цацраг идэвхт бодис, цөмийн зэвсэг, цөмийн түлш, тэсрэх бөмбөг бусад тэсрэх бодис, байлдааны зэвсгийн үйлчилгээнээс үүдэлтэй шууд болон шууд бус үр дагавраас шалтгаалсан хохирол болон даатгалтай автотээврийн хэрэгслийг тэсрэх шатах аюул бүхий бодис, бүтээгдэхүүн ачиж зөөвөрлөхөд ашигласны улмаас учирсан хохирол;
Дайн байлдаан, улс төрийн болон террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлт, бослого, үймээн самууны үр дагавар;
Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхөн олговор олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн бол;
Даатгуулагч даатгуулахдаа худал мэдээлэл өгсөн.
Хуучрах, зэврэх болон ердийн элэгдэл, хорогдлын үр дагавар;
Үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн, цахилгааны эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл;
Дугуйны хохирол;
Эмблем болон 3-с дээш удаагийн толины хулгай /хулгайн эрсдэлийн даатгалтай нөхцөл;
Цагдаагийн байгууллагад дараах асуудлаар яаралтай мэдэгдээгүй;
 
1. Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл оролцсон аливаа аваар осол;
 
2. Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэлд учирсан хорлон сүйтгэх үйл ажиллагаа.
Даатгуулагч нь даатгалын зүйлийг бусдын барьцаанд тавих, бусдад түрээслэх, зээлдүүлэхээсээ өмнө даатгагчид мэдэгдэх;
Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол улсын зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрх олгох үзлэгт орсон байх;
Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүйн дүрэм журмыг ёсчлон биелүүлж хөдөлгөөнд аюулгүй оролцох;
Даатгалтай автомашиныг хариуцлагын даатгалгүй жолоочид шилжүүлэн эзэмшүүлэхгүй байх үүрэгтэй.