Эрсдэлгүй орон сууцны иж бүрэн даатгал

 

“ЭРСДЭЛГҮЙ” ОРОН СУУЦНЫ ИЖ БҮРЭН ДААТГАЛ

(Онлайнаар даатгуулахыг хүсвэл энд дарна уу.)

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:
Даатгалын үнэлгээний дагуу эд хөрөнгө, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага байна.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:
Галын эрсдэл;
Усны эрсдэл;
Цахилгааны эрсдэл;

 

   Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:
1,300,000 - 8,000,000 төгрөг байна.
Нийт төлөх хураамж:
30,000 - 120,000 төгрөгийн хооронд байх ба сард төлөх хураамж нь 2,500 - 10,000 төгрөг байна.
Нөхөн төлбөр олгох нөхцөл:
Нөхөн төлбөрийг олгохдоо даатгуулагчийн сонгосон даатгалын багцын дагуу тооцон олгоно.
Хэрэв стандарт багцаар даатгуулсан даатгуулагч нь ипотекийн зээлийн даатгалд давхар хамрагдсан бол нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үнэлгээнд багтаан даатгуулагчийн өөрийн хөрөнгөнд учирсан хохиролд олгох нөхөн төлбөрийн хэмжээг бусдын өмнө хүлээх хариуцлагын хэмжээнд шилжүүлэн нэмж олгоно.
Дээврийн ус алдалтаас үүдсэн хохирол:
 
1. Даатгуулагчийн СӨХ болон ижил түвшний эрх бүхий байгууллагаас шаардлагатай, тогтмол урсгал засварыг хийгээгүй улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч хариуцлага хүлээхгүй.
Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгагчийн эрх бүхий этгээд тусгай тооцооллын дагуу хохирлын хэмжээг тодорхойлно. Хэрэв даатгагчийн томилсон эрх бүхий этгээдийн хийсэн хохирлын үнэлгээг даатгуулагч үндэслэлгүй байна гэж үзвэл даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож болох ба эсхүл эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.
Даатгуулагч эсхүл хохирогч нь даатгагчийн зөвшөөрөлгүй хохирлыг бие даан нөхөн сэргээх мөн түүнд гарсан аливаа зардал нь хохирлын хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
Хохирлын үнэлгээг тогтоохдоо мэргэжлийн эрх бүхий байгууллагын тогтоосон тарифын дагуу тооцох бөгөөд Стандарт багцыг үнэлгээний 3-р зэрэглэлээр, Классик багцыг үнэлгээний 2-р зэрэглэлээр, Премиум багцыг үнэлгээний 1-р зэрэглэлээр тооцно.
Үнэлгээний 1, 2, 3-р зэрэглэлийн, мэргэжлийн эрх бүхий байгууллагаар тогтоолгосон барилгын материалын үнийн жишгийг Хаан Даатгал ХХК-н www.khaandaatgal.mn веб хуудсанд байршуулна.
Даатгагч нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад баримт материалыг хүлээн авч шаардлага хангасан гэж үзвэл материал бүрэн бүрдүүлж өгснөөс хойш хохирлын дүнгээс хамаарч ажлын 22 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэж, олгоно.
Даатгуулагчийн нэхэмжилсэн хохирлын хэмжээг даатгагч үндэслэлгүй гэж үзвэл эрх бүхий даатгалын хохирлын үнэлэгчээр үнэлгээг дахин хийлгэнэ. Энэ тохиолдолд хохирол шийдвэрлэх хугацааг нөхөн төлбөрийн материалыг хүлээн авсан өдрөөс тооцон ажлын 22 хоног хүртэл хугацаагаар сунгаж болно.
Даатгагчийн олгохоор шийдвэрлэсэн нөхөн төлбөрийн хэмжээг даатгуулагч болон даатгалын тохиолдлын хохирогч хүлээн зөвшөөрөөгүй, уг асуудлаар эрх бүхий байгууллагад хандсан, даатгалын тохиолдлын улмаас бий болсон аюул осол, хохирол нь хуулийн болон мэргэжлийн байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар нөхөн төлбөр шийдвэрлэх хугацааг хойшлуулж, тухайн хугацаанаас үргэлжлүүлэн тооцно.
Даатгагч нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд гэрээнд заасан хугацааны дотор даатгуулагч, түүний өв залгамжлагч, гэрээнд заасан нөхөн төлбөрийн эрхтэй этгээд, гуравдагч этгээдэд даатгалын хураангуйд өөрөөр заагаагүй бол мөнгөн хэлбэрээр данс эсвэл бэлнээр олгоно.
Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр данс эсвэл бэлнээр олгохоос гадна мөнгөн бус бусад хэлбэрээр даатгуулагчид олгохоор тохиролцож болно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
Даатгуулагчийн болон түүний зөвшөөрөл бүхий этгээдийн санаатай болон хөнгөмсгөөр найдсанаас өөртөө болон бусдад учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлснээс үүссэн хохирол;
Даатгуулагч энэхүү гэрээнд болон хуульд заасан үүргээ зөрчсөнөөс үүдэн хохирлын хэмжээ ихэссэн бол ихэссэн хохирлыг;
Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээр завдсан, бүрдүүлсэн нь тогтоогдсон;
Энэхүү гэрээнд заасан даатгалын хамгаалалт болон даатгалын хураангуйд хамаарахгүй хохирол;
Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас бий болсон хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ;
Даатгуулагч даатгалын хураамжийг даатгалын хураангуйд заасан хугацаанд төлөөгүй тохиолдол;
Даатгуулагчийн даатгалын хамгаалалт үйлчилж эхлээгүй, эсвэл дуусгавар болсон үед учирсан хохирол;
Даатгалын хураангуйд өөрөөр заагаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор Даатгагчид гаргаагүй бол;
Даатгуулагч, түүний зөвшөөрөл бүхий этгээд нь гэм буруугийн санаатай болон хөнгөмсгөөр найдсан хэлбэрээр гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл гэмт хэрэг үйлдсэний улмаас өөртөө, гуравдагч этгээдэд болон даатгалын зүйлд хохирол учруулсан;
Даатгалын эрсдэлд хамаарахгүй, давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол;
Даатгуулагч, түүний зөвшөөрөл бүхий этгээдэд даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг холбогдох байгууллага, хувь хүн болон сангаас төлсөн, эсхүл төлөхөөр шийдвэрлэсэн нөхцөлд даатгуулагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилготой даатгагчаас тухайн хохирлыг дахин гаргуулахаар нэхэмжилсэн;
Даатгуулагч, түүний зөвшөөрөл бүхий этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарсан болон хэрэглэсэн үед үйлдсэн үйлдлийн улмаас үүссэн хохирол;
Сэтгэл санааны хохирол;
Хорлон сүйтгэх, эвдэн сүйтгэх үйл ажиллагаа;
Бүх төрлийн шилэн болон чулуун хөвөн (Асбестос), цахиур-аас үүссэн аливаа хохирол ба хариуцлага.
Даатгуулагч, түүний зөвшөөрөл бүхий этгээдийн сайн дураараа төлсөн төлбөр, хохирол болон бусдын өмнө хүлээсэн гэрээний нэмэлт үүрэг.
Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
Эд хөрөнгийн ердийн элэгдэл, хорогдол, ууршилт гэх мэт тухайн эд хөрөнгийн өөрийн үндсэн шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
Дээврийн цооролт, мөөгөнцөр, өмхөрч унах гэх мэт гэнэтийн бус, ослын шинж чанаргүй, аажмаар бий болсон аливаа хохирол;
Орон сууцандаа засвар хийх явцдаа даатгалын тохиолдол бий болгосон эсхүл зориулалтыг өөрчлөх, ашиглалтын горим зааврыг зөрчсөн, даац, бүтэц өөрчлөх, зориулалтын бус тоног төхөөрөмж тавьсан, суурилуулснаас үүдэн гарсан хохирол;
Сантехникийн шугам, сүлжээнд учирсан хохирол
Зөвхөн стандарт багцын хувьд сантехникийн далд шугам сүлжээг солих, засварлахтай холбогдон гарсан зардал
Орон сууцны барилга түүнд суурилуулсан тоног төхөөрөмж болон сантехникийн ээлжит урсгал засвар үйлчилгээг мөрдөгдөж буй “Барилга ашиглалтын дүрэм, Барилгын норм ба дүрмүүд (БНбД)-н дагуу хийгээгүйгээс учирсан хохирол;
Даатгалын тохиолдол болсноос хойш 30 хоногийн дотор холбогдох нөхөн төлбөрийн баримт материалыг бүрэн бүрдүүлж өгөөгүй бол;
Даатгуулагч орон сууцанд цахилгаан болон сантехникийн хийц, монтажийг анхны хийцийг далдлах болон бусад арга замаар өөрчилснөөс шалтгаалж холбогдох засвар үйлчилгээг стандартын дагуу хийх боломжгүй болгосны улмаас үүссэн хохирол;
Цахилгаан хэрэгслээс үүдэлтэй галын эрсдэл бий болсон тохиолдолд тухайн галын эрсдэл үүссэн цахилгаан хэрэгсэлд учирсан хохирол;
Даатгалын хураамжаа даатгалын нэхэмжлэл очсоноос хойш 60-с дээш хугацаагаар төлөлгүй хүлээлгэсэн бол;
Даатгалын зохих хураамжийг дараах нөхцөл бүрийг хангаж төлөөгүй бол;
Даатгалын тохиолдол болох үед даатгагчид хураамжийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
Даатгалын тохиолдол болохоос өмнөх 2 сарын хураамжийг тасралтгүй төлсөн байх;
Даатгалын тохиолдол болсныг даатгуулагч мэдсэнээс хойш 72 цагийн дотор даатгагчид мэдэгдээгүй бол;
Нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргаснаас хойш даатгагч, түүний эрх бүхий этгээдийг даатгалын тохиолдлыг газар дээр нь очиж хохирлын баталгаажуулалт, үзлэг хийх боломжоор хангаагүй бол;
Даатгалтай холбоотой баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хууль бус баримт бичиг бүрдүүлсэн
Нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргаснаас хойш даатгагч, түүний эрх бүхий этгээдийг даатгалын тохиолдлыг газар дээр нь очиж хохирлын баталгаажуулалт, үзлэг хийх боломжоор хангаагүй бол;
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан үндэслэл;