Мэргэжлийн хариуцлагын даатгал

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:
Даатгуулагч мэргэжлийн үйлчилгээ үзүүлсний улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:
Даатгуулагч мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэний улмаас дараах эрсдэлүүд учрах. Үүнд:
 
1. Гуравдагч этгээдийн амь насанд хохирол учруулах;
 
2. Гуравдагч этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулах;
 
3. Гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулах;
Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:
Даатгалын үнэлгээ буюу хариуцлагын хэмжээг тухай даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, бизнесийн онцлог цар хүрээ болон нийт борлуулалтын орлого зэргээс хамааруулан тогтоох бөгөөд 5,000,000 төгрөгөөс багагүй байна.
Даатгуулагч нь өөрийн хүлээх хариуцлагын хэмжээтэй байх бөгөөд хамгийн багадаа олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 15%-тай тэнцүү байна.
Шүүхийн зардлын дээд хэмжээ нь даатгалын үнэлгээний 0.7%-иас хэтрэхгүй байхаар тогтооно.
Нийт төлөх хураамж:
Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшин, бизнесийн туршлага зэргээс хамааруулан 0.5%-2.0% хооронд тогтооно.
Нөхөн төлбөр олгох нөхцөл:
Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.
Даатгагч нөхөн төлбөр олгоход Монгол Улсын шүүхийн шийдвэр шаардлагатай гэж үзвэл эцсийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нийт дүн нь нэг удаагийн даатгалын тохиолдлоор төлөх хэмжээнээс давсан тохиолдолд шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тооцон олгоно.
Нэг удаагийн даатгалын тохиолдлоор даатгалын үнэлгээ буюу нийт хариуцлагын хэмжээний 50% хүртэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тооцон олгоно.
Нэг удаагийн даатгалын тохиолдлоор нэгээс дээш нэхэмжлэл ирүүлсэн үед олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 60%-ийг амь нас, эрүүл мэндийн, 40%-ийг эд хөрөнгийн хохиролд зориулан нөхөн төлбөр олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
Даатгуулагчийн ажилтан ба дадлага хийж буй иргэдийн эд хөрөнгөнд эсхүл тэдний амь нас эрүүл мэндэд учирсан хохирол;
Аливаа хүү, торгууль, алданги, шийтгэл, татвар, буцаалт, өглөг;
Эрх бүхий байгууллагын зохицуулалтын дагуу мэргэжлийн лиценз, тусгай зөвшөөрөл, эрх олголт зэргийг аваагүй, цуцлагдсан, түдгэлзсэнтэй холбоотой аливаа хохирол;
Даатгуулагч болон даатгуулагчтай холбоотой этгээдүүдийн төлбөрийн чадваргүйтэй холбоотой аливаа хохирол;
Үйлдвэрлэлийн дефект болон алдаатай үйлдвэрлэгдсэн, угсрагдсан, борлуулагдсан, импортлогдсон бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг засварласантай холбоотой аливаа хохирол, зардал;
Баримт бичиг, тайлан, мэдээллийг засварлах, өөрчлөх, өөрийн эрх үүргийг хэтрүүлэн ашигласны улмаас учирсан хохирол;
Хувьцаа, бонд зэрэг мөнгө санхүүгийн хэрэгслүүдтэй холбоотой аливаа хохирол, зардал;
Мэргэжлийн үйлчилгээнээс бусад үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд учруулсан аливаа хохирол;