Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДАЛТЫН ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:
Даатгуулагчийн эрүүл мэнд.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:
Даатгуулагч доорх эрсдэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах. Үүнд:
 
1. Ердийн өвчин;
 
2. Мэргэжлээс шалтгаалах өвчин;
 
3. Гэнэтийн осол.
Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:
Даатгалын үнэлгээг даатгуулагчийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаас ажлын 1 хоногийн үнэлгээг гарган тухайн дүнг 90 хоногоор үржүүлэн тооцно.
1 өдөрт авах нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгуулагчийн 1 өдрийн дундаж цалингийн 75%-иас ихгүй байна.
Нийт төлөх хураамж:
Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн ажил эрхлэлтийн байдал, эрсдэлийн түвшин зэргийг үндэслэн даатгалын үнэлгээнээс 2.5%-4.0% хооронд тогтооно.
Нөхөн төлбөр олгох нөхцөл:
Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг ажлын хоногийг үндэслэн тогтооно.
Хөдөлмөрийн чадвар алдалттай байсан ажлын хоногийн тоог нэг өдөрт авах нөхөн төлбөрийн хэмжээгээр үржүүлэн нийт нөхөн төлбөрийг тооцон олгоно.
Даатгалын хугацаанд даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа тухайн эрсдэлийн улмаас дахин хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг 80%-иар олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
Даатгуулагч гэрээнд заасан эрсдэлээс өөр бусад шалтгаанаар орлого тасалдах;
Гэрээний хугацаа эхлэхээс өмнө эсвэл хугацаа дууссаны дараа учирсан эрсдэлийн улмаас гарсан эмчилгээний зардал сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
Эмнэлгийн байнгын хяналтад байдаг, бүх төрлийн архаг хууч өвчин түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл, цочмог өвчлөл (зүрхний шигдээс, цус харвах, тромбомбли гэх мэт), бүх халдварт өвчин, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин (хэл ярианы чадвар, ой санамжаа алдах);
Санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, гэмтэл учруулахыг завдсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан зэргээс үүссэн гэмтэл, бэртэл;
Согтууруулах ундаа, хар тамхи, хортой, хориотой эм хэрэглэсэн, хар тамхины хольц бүхий мансууруулах үйлчилгээтэй эм тариа хэрэглэсэн, эмчийн жоргүй хэрэглэхийг хориглосон эм тариаг дур мэдэн хэрэглэсэн, ухаан санаанд нөлөөлөхүйц болон мэдрэлийн тэнцвэр алдагдуулах үйлчилгээтэй эм хэрэглэснээс үйлдэлтэй өвчин, түүний үр дагавар;
Залилан мэхлэх замаар эмнэлгийн акт, магадалгаа гаргуулан авсан болон хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон;
Нөхөн сэргээх, биеэ тэнхрүүлэх зорилгоор эмнэлэг, амралт, сувиллын газар эмчлүүлэх сувилуулах, массаж хийлгэх;
Эмчийн бус заавар болон стандартын бус эмчилгээ, үйлчилгээ;
Зөвшөөрөл бүхий нисэх онгоцонд хөлс төлж зорчихоос бусад нисэх хөдөлгөөнд оролцох;
Гоо сайхны мэс засал хийлгэсэн, шүдний эмчилгээний зардал;
Хиймэл эрхтэн, сонсгол, харааны аппарат хэрэгсэл болон протез захиалж хийлгэх;
Даатгуулагч сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокийн байдлаас үүдсэн гэмтэл бэртэл