Хаан Даатгал ХХК нь 2021 оны 3-р сард улсын харцага цолтой 7 бөхийн манай компанид тавьсан хүсэлтийг нийгмийн хариуцлага, спортын шударга өрсөлдөөнийг дэмжин хүлээн авч шийдвэрлэсэн.
Улсын харцага цолтой Т.Бэгзсүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Одбаяр, О.Хангай, Д.Анар, Т.Баасанхүү, Х.Гантулга нарын долоон залуу харцага үндэсний бөхийн спортын түүхэнд анх удаа сайн дураараа допингийн шинжилгээнд хамрагдах санаачилга дэвшүүлсэн юм.
Залуу харцагууд бусад бөхчүүддээ ийнхүү өөрсдөөрөө үлгэр дууриалал үзүүлж, допинггүй бөхийн төлөө уриалга дэвшүүлсэн хэдий ч, тус салбарын холбогдох холбоод болон байгууллагуудад сайн дурын шинжилгээний зардлын төсөв байхгүйг харгалзан Хаан Даатгал ХХК нэг бүр нь 1500000 төгрөгийн үнэтэй допингийн шинжилгээнд хамрагдах зардлыг 100% олгосон юм.
Тэгвэл залуу бөхчүүдийн энэ оны 3-р сарын 31, 5-р сарын 13-ны өдөр өгсөн шинжилгээний хариу Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лабораториас ирсэн байна.
Монголын үндэсний бөхийн холбооноос "Зургаан бөхийн шинжилгээний хариуг Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад 2021 оны 6-р сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг 6-р сарын 19-ний өдөр ирүүлсэн.
Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй" хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
Нийгмийн хариуцлагаараа салбартаа тэргүүлэхийг зорьж буй Хаан Даатгал ХХК-ийн хамт олон бид спортын шударга өрсөлдөөнийг дэмжих замаар үндэсний өв соёлоо цэвэр ариун хадгалан үлдэх их үйлсэд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.
Зурагт: Хаан Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Оргил, залуу харцгуудын төлөөллийн хамтаар