Блог

Хаан Даатгал ХХК "Хандлагаа өөрчилье"-д нэгдлээ

Хаан Даатгал ХХК нь 5-р сарын 26-ны өдөр Богд Хан уулын Зайсангийн ам, Дугуйт цагаан явдаг замын дагууд 50 ширхэг шинэс мод суулгалаа.

Байгууллагын ээлжит нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд Хаан Даатгал ХХК нь "Төгс Хандлагаа Өөрчилье" ТББ-ын залуусын санаачилсан "Хандлагаа өөрчилье" санаачилгад нэгдэж, 2.5 га талбайг моджуулах аяны нэг хэсэг болсондоо баяртай байна.

Дашрамд сонирхуулахад Богд Хан уул нь дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар гэгддэг бөгөөд нийт талбайн 60 орчим хувийг шинэс тэргүүтэй мод, бут, сөөглөг ургамал бүрдүүлдэг байна. Гэвч сүүлийн жилүүдэд ойн бүсэд орон сууцны барилга, бүтээн байгуулалт болон ой хээрийн түймрээс улбаалан Богд Хан уулын ойн нягтшил алдагдаад байгаа юм.