Мэдээ мэдээлэл

Гэртээ бие даан хийж болох засварууд

Хэрвээ та хувьдаа орон сууц, амины сууц эзэмшдэг бол та өөрийнхөө амьдралд хамгийн том, урт хугацааны хөрөнгө оруулалт хийжээ. Тийм ч учраас та орон байраа байнга засч, додомдож байх нь ч мөн хөрөнгийнхөө үнэ цэнийг хадгалж байгаа хэрэг юм. Хэрэв та хөл  хорионы энэ цаг үед гэртээ жижиг засваруудыг бие даан хийхээр шийдсэн бол дараах бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

  1. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Хэрвээ та хаалга солихоор шийдсэн бол ган төмрөн, чанартай хаалга сонгоорой. Энэ бол таны гэрийг гаднаас харж, үнэлэх хамгийн эхний шалгуур байх болно. 
  2. Гэрийнхээ ерөнхий өнгө төрөхийг өөрчлөхөд хана, таазны өнгө чухал. Орчин цагт ханын цаас наахаас илүү будах аргыг сонгох нь элбэг болжээ. Хэрвээ та засвараа өөрөө хийх гэж байгаа бол таниас ердөө ханын чанартай будаг, бийр багсны мөнгө л гарах болно. 
  3. Гал тогооны тавилгынхаа, хувцас, гутлын шүүгээ савны, өрөөнүүдийн хаалганы бариул, гэрлийн унтраалга зэргийг шинээр солиход нүдэнд илт өөрчлөлт мэдрэгддэг. 
  4. Хэрвээ та хувийн сууцтай бол гадаах талбайгаа цэвэрлэх, өөрчлөх ажлыг бага зардлаар хийх боломжтой. 
  5. Гэр ахуйн цахилгаан хэрэгслээ эрчим хүч бага зарцуулдаг, ухаалаг төхөөрөмжүүдээр солих боломжтой. 
  6. Хуучин сандал ширээ, хаалга, гал тогооны тавилгаа шинэ өнгөөр будаж, “амилуулахад” хамгийн тохиромжтой цаг бол хөл хорионы үе юм. 
  7. Гэртээ амьд ургамал, хүнсний ногоо тарих. 
  8. Зургуудаа жаазлаж, ханандаа өлгөх гэх мэтээр ханаа чимэглээрэй. 

Бид мөн улирал болгонд марталгүй хийж байх гэр ахуйн ажлын жагсаалтыг ч бэлтгэлээ. 

Хавар

  • Баттерейгаар ажилладаг бүх хэрэгслийн зайг солих. Угаар мэдрэгчтэй айлууд хэвийн ажиллагааг нь шалгах. 
  • Эйр кондишнтой бол хэвийн ажиллаж байгааг шалгуулж, шүүлтүүрээ солих.
  • Цахилгааны шугам хоолой, ил далд холболтуудыг шалгах.
  • Их цэвэрлэгээ хийх.
  • Усны шугам хоолойг солих, засах. 

Зун 

  • Байшингийн дээвэр, цонхны сийгэлтийг шалгах.
  • Цахилгааны утсуудаа шалгах.
  • Хөргөгчөө задалж, агаар шүүгчинд наалдсан хог, тоос шорооноос нь салгах.
  • Шавж устгал хийлгэх.

Намар

  • Угаарын хий мэдрэгчээ дахин шалгах.
  • Паараа шалгах.
  • Тогтмол хэрэглэдэггүй суултуур болон шугам хоолойн дундуур ус гүйлгэж, цаашид бөглөрөх, хөлдөхөөс сэргийлэх.
  • Зуухаа шалгах, яндангаа хөөлөх.

Өвөл 

  • Халаалт, ус, цахилгаанаа нээж, хааж шалгах.
  • Орц, гарцны орчмыг цас мөсгүй байлгах.
  • Дулаан алдаж байгаа эсэхийг шалгах.

Сар бүр

  • Гал тогооны өрөөний угаалтуурын бөглөөсийг гаргах.
  • Крант, душны хоолойны зэврэлт, бөглөрөлтөөс сэргийлэх.
  • Ус зайлуулах хоолойг цэвэрлэж, бөглөрсөн бол арилгах.
  • Угаалгын машины хоолойг шалгах.
  • Гэрт байгаа галын хор цэнэгтэй эсэхийг шалгаж байх. 

Нэн ялангуяа хүйтний улирлын бэлтгэл ихээхэн чухал. Хэрвээ та байшинд амьдардаг бол 

  • Гаднах усны хоолойд байгаа усыг бүрэн шавхаж, хөлдөж бөглөрөхөөс сэргийлээрэй.