Мэдээ мэдээлэл

Alpha эмчилгээний зардлын даатгал гэж юу вэ?

Хаан Даатгал ХХК нь салбартаа шинийг эрэлхийлэгч, зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан, техник, технологийн хөгжлийг байнга эрэлхийлэгч, 100% Монголын хөрөнгө оруулалттай нийгмийн хариуцлагатай байгууллага юм.

Бид Монгол хүний эрүүл мэндийн суурь өвчлөлүүдийг судлан, дотоод болон гадаад эмч, мэргэжилтнүүд болон даатгалын салбарын туршлагатай мэргэжилтнүүдийн багийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол хүнд тохирсон энэхүү Эмчилгээний зардлын даатгалын бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн болно. 

Альфа эмчилгээний зардлын даатгал нь:

  • Зөвхөн Монгол хүний эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлд тулгуурлан хөгжүүлсэн,
  • Монгол хүнд зонхилон тохиолддог 7300 гаруй нэр төрлийн өвчин, эмгэгийн  үед
  • Сүлжээ хувийн эмнэлгүүд болон --улсын эмнэлгүүдээс нэг жилд  10 сая-100 сая төгрөг хүртэлх эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн юм.